АНУ-ын шүүхээс Рио Тинтог буруугүй гэж үзлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 06

АНУ-ын Нью-Йорк хотын тойргийн шүүхээс Рио Тинто компани  Мозамбик улсад хэрэгжүүлсэн нүүрсний төслийг ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй гэж үзэн Рио Тинто компанийн талд хэргийг шийджээ. Мозамбик улсад хэрэгжүүлж буй нүүрсний уурхайг “Рио Тинто”компани худалдан авах санал гаргах үед төслийн үнэлгээг 3.7 тэрбум ам.доллар гэж тогтоосон байна. Энэхүү үнэлгээг нүүрсний чанар, олборлох боломжтой нүүрсний хэмжээ, дэд бүтэц зэрэг таамаглал дээр үндэслэсэн байна.

Рио Тинто компани 2011 онд Мозамбикийн уурхайг худалдан авсан ч үр ашигтай ажиллах нэг ч ажил бодит ажил хэрэг болоогүй байгаа юм. Мозамбикийн Засгийн газар энэхүү төслийг хууль бус, хэтэрхий нэг талд шийдсэн гэж үзэн Рио Тинтотой шүүхдэлцсэн байдаг.

АНУ-ын Нью-Йорк хотноо болсон шүүх хуралд Рио Тинто компанийн Гүйцэтгэх захирал асан Том Албанес, Санхүү хариуцсан захирал асан Гай Эллиотт нар оролцсон байна. Гэрчийн мэдүүлгүүд бүгд Рио Тинто компанийн эсрэг цугларсан байсан ч хэргийг мөрдөн шалгах явцад нотлох баримтгүй гэж үзэн ийнхүү Рио Тинто компанийн талд шийджээ. Шүүхийн шийдвэрийн дараа Рио Тинто компанийн хувьцаа 1.5 хувиар өсөж, 98.5 ам.доллароор хаагдсан байна.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.194.176.117) 2019 оны 06 сарын 17

Манайхан ялгаагүй шүүхдээд барахгүй мэдээж Рио Тинтоогийн талд л гарна шүү дээ

0  |  0
matilda(156.0.214.18) 2019 оны 06 сарын 06

Та зээл авах шаардлагатай, гэхдээ танаас асууж буй банк, санхүүгийн байгууллагаас татгалздаг таны сарын орлого, хэт их хүүгийн түвшинд тохиромжгүй нөхцөл байдал. Та зээл авахыг хүсч байна   Таны хэрэгцээг дэмжих. Ямар ч асуудал байхгүй. Санхүүгийн ямар ч нөхцөл байдалд би танд зээл олгож байна Зээл, Худалдааны зээл, Олон улсын зээл, Хувийн зээл, Онцгой Зээл, Боловсролын Зээл зэрэг олон компаниудад зээл олгодог. Чи үнэхээр хэрэгтэй байна Холбогдох Имэйл: matildalecoustre@gmail.com whatsapp: 0022 995 414 913

0  |  0
Зараа(182.160.38.252) 2019 оны 06 сарын 06

Олон улсын хараат бус шүүхд хандсан бол арай л өөр шийдвэр гарах нь тодорхой шүү дээ. Америкийн ЗГ болон дээд шатны байгууллагуудыг шударга гэж хэн нотлох юм бэ. Бөөн л хуйвалдаан байдаг гэх

1  |  0
Top