АРХАНГАЙ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн судалгаа явуулж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 11

"Архангай” бие даан амьдрах төв аймгийн хэмжээнд амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо, тэдгээрийн эрхэлж буй хөдөлмөр, төрийн үйлчилгээнд хамрагддаг эсэх цаашлаад тулгамдсан асуудлыг судлах зорилготой төслийг "Нээлттэй нийгэм форум” байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлж байна. Тодруулбал "Нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх тусламж, хөнгөлөлтийн үйлчилгээний төсвийн зарцуулалтад хийх мониторингийн төсөл"-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ сард дуусгах аж. Төслийн хүрээнд халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх тусламж, хөнгөлөлтийн үйлчилгээний 2017, 2018 оны төсвийн зарцуулалтад мониторинг хийсэн байна. Архангай аймагт 2017 онд 3513 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байсан бол нэг жилийн дотор 587 иргэнээр нэмэгдсэн буюу 2018 онд 4100 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгааг Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Газрын статистик мэдээ харуулж байна.

Жилийн дотор 500 гаруй иргэн нэмэгдэж байгаа нь анхаарах ёстой салбар мөн бөгөөд ААНБ-ууд хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайтар баримтлах, харъяа төрийн байгууллага нь юунаас үүдэж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо нэмэгдэж байгааг жилээр бус улирлаар судалгаа гаргаж заавар зөвлөмж өгөх шаардлага гарч байгаа аж. Сүүлийн хоёр жилийн хугацаанд халамжийн үйлчилгээнд хамрагдсан байдлыг хувиар нь тогтоосон бөгөөд үүнд 2017 онд 1518 хөгжлийн бэрхшээлтэй хүн хамрагдсан нь нийт хөгжлийн бэрхшээлтэй хүний 43 хувь, 2018 онд 1228 хамрагдсан нь нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 30 хувь байна. Мөн ХХҮГ-аас 2017 онд 1453 хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хөнгөлөлт тусламжийн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөснөөс, 1518 хүнд, 2018 онд 1693 хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хөнгөлөлт тусламжийн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөснөөс, 1228 хүнд үзүүлжээ. Төсвийн төлөвлөгөө болон гүйцэтгэлийн хувьд 2017 онд 215.875.600 төгрөг төлөвлөснөөс 256.439.320 төгрөгийг зарцуулсан бол 2018 онд 363.045.000 төгрөг төлөвлөснөөс 264.548.790 төгрөгийг зарцуулжээ.

“Архангай бие даан амьдрах төв” энэхүү төслийг анх санаачлахдаа аймгийн, тэр дундаа хөдөө сумдын хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс ирсэн гомдол саналыг үндэслэсэн байна. Аймгийн төвд амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй иргэд харьцангуй мэдээлэл сайтай төдийгүй нийгмийн сүлжээ тэлсэн энэ цаг үед боломжит бүхий л хэлбэрээс хэрэгтэй мэдээллийг авдаг бол сумын болон багт амьдарч байгаа иргэд мэдээлэл байхгүйгээс болж өөрт хэрэгтэй, шаардлагатай тусламж дэмжлэгээ авч чаддаггүй ажээ. Судалгаанд хамрагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд сар бүр авдаг группын мөнгө, асаргааны мөнгө, жилд нэг удаа олгодог түлшний мөнгөнөөс өөр тусламж дэмжлэг, хөнгөлөлтийн үйлчилгээг авч байгаагүй тухай судалгаанд хамрагдсан 60 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд  хэлсэн байна. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хамгийн их хамрагддаг дөрвөн төрлийн үйлчилгээ буюу “Орон сууц ба түлээ нүүрсний хөнгөлөлт”, "Протез ортопед”, “Хүүхдийн туслах хэрэгсэл”, “Оршуулгын тэтгэмж” зэрэг үйлчилгээнд зарцуулсан мөнгөөрөө тэргүүлжээ. "Нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх тусламж, хөнгөлөлтийн үйлчилгээний төсвийн зарцуулалтад хийх мониторингийн төсөл" –ийн хүрээнд хийгдэж буй судалгаанаас үзэхэд Хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамжийн сангаас олгодог хөнгөлөлт тусламжийн талаарх мэдээлэл хомс, хөдөө амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэдээлэл хүрдэггүй, ямар бичиг баримт бүрдүүлэхээ мэддэггүй, олон төрлийн бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай болдог, бичиг баримтаа бүрдүүлсэн тохиолдолд удаан хугацаанд шийдвэрлэгддэг нь хүндрэлтэй байдаг гэжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-уудаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрөөс үзүүлж байгаа үйлчилгээний талаар зөвлөгөө, мэдээллийг цаг тутамд өгч байх боломжоор хангах, төрийн үйчилгээнд хэрхэн яаж хамрагдаж байх талаар мэдээлэл сургалтуудыг явуулж байх шаардлагууд гарч байгааг дурджээ. “Архангай бие даан амьдрах төв” уг төслөө эхлэхийн өмнө болон хэрэгжилтийн явцад судалгаанд хамруулсан ХБ-тэй 60 хүний хэлснийг үндэслэн, мөн аймгийн ХХҮГ-аас авсан мэдээллүүдийг боловсруулан гарын авлага болгон иргэдэд тараасан байна. Төслийн хүрээнд хийсэн ажил, цуглуулсан мэдээллээ аймаг, сумдад амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүргэх ажлыг 8, 9 сард хийх ажээ. Дашрамд Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын жилийн нийт төсөв 13-14 тэр бум төгрөг байдаг, үүний 2% буюу 265 сая орчим төгрөгийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөнгөлөлт тусламжийн үйлчилгээнд зарцуулдаг байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.214.30) 2019 оны 08 сарын 11

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
matilda(156.0.214.30) 2024 оны 02 сарын 21

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

1  |  0
Top