"Гала" хамтлагийн дуучин Ану өчигдөр (2019.09.10) албан ёсоор гал голомтоо бадраан хуримаа хийлээ. Түүний нөхрийг Б.Түвшинбаяр гэдэг. Хувийн бизнес эрхэлдэг түүнийг дуучин бүсгүйн "Busy Mom Diary Vlog"-ийн үзэгчид андахгүй сайн мэднэ.
Хосууд таван охинтой. Охид нь аав, ээжийнхээ хуримын гэрч болж, ариун хайрыг гэрчилсэн бөгөөд энэ тухай дуучин Ану "Хурим. Амьдралд минь ганц тохиох нандин мөч. Таван охин минь гэрч боллоо. Гайхамшигтай мэдрэмж төрүүлсэн хурим болж байна. Өнөөдрийг минь хамт бүтээлцэж байгаа бүх хайртай хүмүүстээ баярлалаа" хэмээжээ. Үнэхээр л таван охиноороо хуримаа гэрчлүүлсэн нь өхөөрдөж, хайрлахгүй байхын аргагүй байв.
Тэд аль болох энгийн, даруу хурим хийхийг илүүд үзсэн бөгөөд бусдын жишгээр "Гэрлэх ёслолын ордон"-д гэрлэлтээ батлуулж, улсын төв талбайд сүйх тэрэгтэй зочилжээ. Ингээд хосуудын жаргалтай агшнаас хуваалцаж байна.
Сэтгэгдэл ( 5 )
Olon hvn hulihdaj orgoj busgadag ene hvvhen hetsvvldeee manai delgvvriin olon zviliig avch yvaad ireegvi odoo 5 hvvhedeeree talahlaad yvdag negen bolj dee gehdee ene hvvheng medeh neg ni ugaasaal mednedee ymarhuu hvn gedegiig ni. Hurim hiij bgaad ni egch bayr hvrgie sursan zalngaa odoo haysan ni deer shvv!!!!!
баяр хүргэе. Элэг бүтэн, инээд хөөртэй, аз жаргалтай сайхан амьдраарай. Үнэхээр сайхан харагдаж байна. Монголын минь сайхан бүсгүйчүүдийн нэг, сайхан гэр бүлүүдийн нэг яах аргагүй мөн. Бахархаж байна.
Үр хүүхдээ төрөхөөс өмнө хуримладаг жамтай. Хадам тал нь муу л байна даа. Одоо л арай гэж зөвшөөрч гуйж байгаамуу хаашаа юм. Үр хүүхдүүдтэйгээ хуримын ёслолоо тэмдэглэж өнгөрүүлдэг чинь алт, мөнгөн хурим байдаг юм даа. Ёс ёмбогор гэж үнэн шүү. Залуу хүмүүс мэдээд авчихад гэмгүй.
dahiad neg huud zutgeed uzeh uym bna daa,bayar hurgei.
Bayar hurgie
Сайхан гэр бүлд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Сайхан юмыг харж баясах ч сайхан шүү.
Saihan hosuuddaa az husie