В.Путин Монголоор дамжуулан БАЙГАЛИЙН ХИЙН ШУГАМ тавихыг үүрэг болголоо

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 10

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр (2019.09.09) “Газпром”-ын тэргүүн Алексей Миллерийг хүлээн авч уулзлаа.

Миллер  Хятадад энэ оны арванхоёрдугаар сараас эхлэн байгалийн хий нийлүүлж эхлэх болсноо Ерөнхийлөгч В.Путинд мэдэгдсэн юм.  


Алексей Миллер “2019 оны арванхоёрдугаар сарын 1-нээс бид Хятадад байгалийн хий нийлүүлж эхэлнэ. Энэ бол түүхэн үйл явдал. Яагаад гэвэл дэлхийн хамгийн том байгалийн хийн нөөцтэй орон дэлхийн хамгийн том хэрэглэгчид хий нийлүүлэх болж байна. 30 жилд нэг их наяд куб метр байгалийн хий Хятадад нийлүүлэх болно” гэж мэдэгдлээ.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Владимир Путин “Газпром”-ын тэргүүн Алексей Миллерт Хятадад нийлүүлэх байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулан тавихыг үүрэг болголоо.

“Газпром” Хятадын CNPC-тэй 2014 оны тавдугаар сард анх дорнод шугамаар байгалийн хий нийлүүлэх гэрээ байгуулж байсан. Мөн 2015 онд Баруун Сибириэс Хятадад “Сибирийн хүч 2” баруун шугамаар хий нийлүүлэх гэрээ байгуулсан юм. Гэвч “Сибирийн хүч 2” шугам нь Алтайн БНУ-ын дархан цаазат газраар дайрах тул байгаль хамгаалагчдын ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан.

Алексей Миллер Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахдаа өөр шугамаар байгалийн хий нийлүүлэхээр Хятадын талтай ярилцаж байгаа гэж мэдэгдсэн байна. Алс Дорнодын Сахалинаас хоолой татах хувилбар байгаа гэсэн ч В.Путинд энэ хувилбар таалагдсангүй.
 


В.Путин “Би урьд өмнө та нарт Монголоор дамжуулан хийн хоолой тавихыг санал болгож байсан. Хятадын талтай ч энэ талаар ярьсан. Ямала, Эрхүү муж, Красноярск хязгаарын байгалийн хийн нөөцийг эргэлтэд оруулах хэрэгтэй. Үүний тулд Монголоор дамжуулан шинэ шугам байгуулах нь ашигтай гэж урьдчилсан судалгаагаар гарсан. Хятад түншүүд маань ч Монголыг сонгож байгаа” гэж хэлжээ.

Нэг жилийн өмнө ОХУ, БНХАУ, Монголын тэргүүдийн уулзалт дээр В.Путин “Монголчууд байгалийн хийн хоолойг нутгаараа дамжуулах санал тавьсан. Бид дэмжиж байгаа. Гэхдээ техник-эдийн засгийн судалгаа хийх шаардлагатай” гэж хэлж байлаа.

Харин өнгөрсөн долоо хоногт Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн форумын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын тэргүүн нарт Монголоор дамжуулан хийн хоолой тавих асуудлыг судална, дэмжинэ гэж амласныг нь сануулсан байна.

ОХУ-ын шинжээчид Монголоор дамжуулан хийн хоолой тавих нь эдийн засгийн хувьд ашиггүй. Монголын хүн ам цөөн тул хэрэглэгч бага. Мөн гадаад улс орноор дамжуулахад эрсдэлтэй, ямар нэг улс төрийн маргаан гарахад Монголд л ашигтай болно гэж эсэргүүцэж байсан ч Ерөнхийлөгч В.Путин дэмжсэнээр их ажил эхлэх бололтой.  

ОХУ-ын Эдийн засгийн их сургуулийн доцент Александр Тимофеев “2012 онд анх монголчууд ийм хүсэлт гаргаж байсан. Тэд Баян-Өлгий аймгаар дамжуулан, хийн хоолой тавих нь хямд төсөр гэж ярьж байсан. Энэ асуудлыг дээд түвшинд ярьж эхэлсэн нь сайн хэрэг. Алс Дорнодын эдийн засгийн форум дээр ОХУ, БНХАУ, Монголын төрийн тэргүүд харилцан ойлголцсон нь харагдаж байна. Монголын талтай харилцан ашигтай гэрээ байгуулсан бололтой. Магадгүй нийтэд зарлахгүй нууц гэрээ байх” гэж ярьжээ.

Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хам(103.57.94.88) 2025 оны 03 сарын 13

Олон жил судалж бна даа. Хятад нь хийн импортоо оху-с нэмэгдүүлэх сонирхолгүй.. Одоо ашиглалтанд орж бга хангалттай гэж буй... Бид хоосон хөөрөөл... худлаа орчуулаал...

1  |  0
Т(66.181.177.17) 2025 оны 03 сарын 13

Судал гэсэн болохоос монголоор дайруулж тавь гэж хэлээгуй шуу

1  |  0
Т(66.181.177.17) 2025 оны 03 сарын 13

Судал гэсэн болохоос монголоор дайруулж тавь гэж хэлээгуй шуу

1  |  0
Т(66.181.177.17) 2025 оны 03 сарын 13

Судал гэсэн болохоос монголоор дайруулж тавь гэж хэлээгуй шуу

1  |  0
Т(66.181.177.17) 2025 оны 03 сарын 13

Судал гэсэн болохоос монголоор дайруулж тавь гэж хэлээгуй шуу

1  |  0
Т(66.181.177.17) 2025 оны 03 сарын 13

Судал гэсэн болохоос монголоор дайруулж тавь гэж хэлээгуй шуу

1  |  0
Т(66.181.177.17) 2025 оны 03 сарын 13

Судал гэсэн болохоос монголоор дайруулж тавь гэж хэлээгуй шуу

1  |  0
Буян(202.126.88.226) 2025 оны 03 сарын 13

Сайхан шийдвэр б.на Бүү л улс төржөөд нэгнийгээ баллаад хаячихаасай.Төрийн луйварчдад ард итгэхээ больсоныг ойлгодог л байгаасай гэж найдья даа

1  |  0
ariuk (59.153.85.92) 2025 оны 03 сарын 13

saihan medee bainaa

1  |  0
Amar(202.179.27.18) 2025 оны 03 сарын 13

Болж байна шүү. Хө.

1  |  0
zochin(202.126.88.197) 2025 оны 03 сарын 13

za ene ajliig l hiigeed taviad avbal hamgiin hojootoi mgl-d heregtei ajluudiin neg shuu ymar ch hamaagui arga hereglej bgaad taviulah heregtei bugdeerei harin neg duugaar demjih estoi ajil shuu manaihaan

1  |  0
zochin(202.126.88.197) 2025 оны 03 сарын 13

za ene ajliig l hiigeed taviad avbal hamgiin hojootoi mgl-d heregtei ajluudiin neg shuu ymar ch hamaagui arga hereglej bgaad taviulah heregtei bugdeerei harin neg duugaar demjih estoi ajil shuu manaihaan

1  |  0
Ш(91.78.98.79) 2025 оны 03 сарын 13

Судалж уз гэж хэлсэн

1  |  0
аааа(124.158.93.68) 2025 оны 03 сарын 13

Баянөлгийгөөр дамжуулах хэрэггүй

1  |  0
аааа(124.158.93.68) 2025 оны 03 сарын 13

Баянөлгийгөөр дамжуулах хэрэггүй

1  |  0
13546(202.21.100.210) 2025 оны 03 сарын 13

uureg bolgoogui ee sudalj uz l gesen shuu dee

1  |  0
13546(202.21.100.210) 2025 оны 03 сарын 13

uureg bolgoogui ee sudalj uz l gesen shuu dee

1  |  0
13546(202.21.100.210) 2025 оны 03 сарын 13

uureg bolgoogui ee sudalj uz l gesen shuu dee

1  |  0
13546(202.21.100.210) 2025 оны 03 сарын 13

uureg bolgoogui ee sudalj uz l gesen shuu dee

1  |  0
13546(202.21.100.210) 2025 оны 03 сарын 13

uureg bolgoogui ee sudalj uz l gesen shuu dee

1  |  0
MGL(202.21.109.39) 2025 оны 03 сарын 13

oboo doo

1  |  0
Зочин(122.201.22.103) 2025 оны 03 сарын 13

Хувьд бол баярлаж байна Улаанбаатарын утааг устгахад энэ чинь том хувь нэмэр болно Харин үүнийг Э.Бат-Үүл , Бат-Эрдэнийн Батбаяр буюу Баабар хэмээх ”их мэдэгч ”анархистууд жадлан эсэргүүцэж шүлсээ үсчүүлж эхлэнэ дээ харж л байгаарай

1  |  0
DURUU HOLBOOSIIG ESE(66.181.161.9) 2025 оны 03 сарын 13

saihan medee

1  |  0
Зочин(202.9.42.152) 2025 оны 03 сарын 13

За даа баярлах болоогүй. Тавихаар нь л энэ үүрэг хэрэгжлээ гэж үз яасан эрт баярлаав. Тавилаа гэхэд ашиглагчид нь бэлэн юм уу

1  |  0
Зззз(139.5.217.35) 2025 оны 03 сарын 13

Хүссэн юм хүзүүгээр гэж энэдээ

1  |  0
Close menu