Хилээр их хэмжээний сам хорхой хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 11 сарын 12

Монгол Улсын хилээр их хэмжээний хүнсний бүтээгдэхүүн хууль бусаар оруулах гэж байсан үйлдлийг албаныхан илрүүлжээ. Тодруулбал, энэ сарын 9-ны өдөр иргэн Ж нь БНХАУ-аас 120 кг сам хорхойн мах, 2770 кг загасны мах, 240 кг пүнтүүз, 144 кг шар буурцагны мах гэх бүтээгдэхүүнийг хууль зөрчин Дорноговь аймаг дахь Замын-Үүд боомтоор нэвтрүүлэхээр завдсаныг Хилийн мэргэжлийн хяналтын албанаас илрүүлэн саатуулсан байна. Эдгээр бүтээгдэхүүн нь гарал үүслийн гэрчилгээгүй, холбогдох бичиг баримтын бүрдэлгүй байжээ. Хүнсний бүтээгдэхүүнийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж импортлохоор хуульчилсан байдаг ба зөрчил гаргасан этгээд нь энэ төрлийн үйл ажиллагааг хууль бусаар зохион байгуулсан аж. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top