Тэврэлдэх ашигтайг баталсан 19 баримт

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 21

Тэврэлдэх нь хүний биед маш ашигтайг эрдэмтэд нотолжээ. Биеийн эрүүл мэнд төдийгүй сэтгэл санаанд ч ач тустай гэнэ. Эрүүл энх амьдрахын тулд бид өдөрт доод тал нь 4 удаа тэврэлдэж байх ёстой бол 8 удаа тэврэлдвэл ажлын бүтээмж сайжирч, 12 удаа тэврэлдвэл цаашдаа улам өсөн дэвжиж, хөгжих гэнэ.



1. 1970-аад оны үед эрдэмтэд хүний цус, мэдрэлийн системээс илэрсэн эндорфин хэмээх химийн бодисыг судлан үзэхэд өвчин намдааж, сэтгэл сэргээдэг үйлчилгээтэй нь тодорхой болжээ.
 

2. Тархи болон мэдрэлийн системээс ялгардаг энэхүү бодис нь биднийг тэврэлдэхэд улам нэмэгддэг байна.
 

3. Орчин үеийн хүмүүст дутагдаж байгаа гол зүйл бол ойр дотно харилцаа гэж сэтгэл зүйчид дүгнэж байгаа.
 

4. Жирийн муур ч байсан болно.
 

5. Тэврэлдэх гэх жирийн нэгэн үйлдлийг хангалтгүй хийснээр хүн дотроо хашигдаж, хүн төрөлхтөн, дэлхий ертөнцөөс ангид мэт санагдаж эхэлдэг байна.
 

6. Хүн тэврэлдэхгүй бол тархины системийн нэгэн хэсэг сааталд орж, дархлааны систем гэмтдэг.
 

7. Багаасаа тэврүүлж өсөх нь хүнийг хайрлах, дурлах мэдрэмжтэй болгодог. 7 нас хүртлээ тэврүүлээгүй өссөн хүүхэд бусдыг хайрлах чадваргүй болдог. Тэд амьдралд бие даах чадваргүй, нийгмийн эсрэг ханддаг, сэтгэл мэдрэлийн согогтой болдог байна.
 

8. Бие биеэ тэвэрдэггүй нийгэм харгис хатуу болдгийг эрдэмтэд баталсан байна. Сэтгэл судлаач Жеймс Вильям Прискот багадаа тэврүүлээгүй өссөн хүүхэд гэмт хэрэгтэн болох магадлал өндөр гэдгийг судалгаагаар нотолсон юм.
 

9. Тэврэлт дархлааг сайжруулдаг.
 

10. Мэдрэлийн төв системийг идэвхжүүлнэ.
 

11. Нойронд сайн.
 

12. Хүч чадал нэмэгдүүлнэ.
 

13. Залуужуулна.
 

14. Стресс тайлна.
 

15. Цусны даралтыг бууруулдаг тул зүрхний өвчин тусах эрсдэлийг багасгана.
 

16. Өвчин хурдан эдгэдэг болно.
 

17. Өөртөө итгэх итгэлтэй болгоно.
 

18. Эерэг мэдрэмж төрүүлж, сэтгэл сэргээнэ.
 

19. Айдас, ганцаардал, сэтгэл санааны уналтаас хамгаална.
 


Ингээд та хажуудаа байгаа хэн нэгэнтэй тэврэлдэн, тархиа амраагаад, юу ч битгий бод. Бие биедээ бэлэглэсэн энэхүү халуун дулаан мэдрэмж таны ажлын бүтээмж, эрүүл мэндэд эергээр нөлөөлөх болно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.105) 2019 оны 11 сарын 22

Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37

0  |  0
Top