Сүүлийн 10 жилд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод 3802 хүн өртөж, 1055 хүн нас барсан харамсалтай тоо мэдээ байна. Өнгөрсөн 2018 онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 283 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 2017 онтой харьцуулахад 17 хувиар багассан ч хүн нас барсан осол 10 хувиар нэмэгдсэн байдаг. Нийт бүртгэгдсэн ослын 20 гаруй хувь нь уул уурхай, ашигт малтмал олборлолтын салбарт гарчээ.
Монгол Улсын Засгийн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлж, эрх зүйн орчин, санхүүжилтийн механизмыг оновчтой болгоно” гэсэн зорилт дэвшүүлсэн бөгөөд энэ оны тавдугаар сарын 23-нд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зохион байгуулсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний чуулган”-аас гаргасан санал, зөвлөмжид “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн /ХАБЭА/ урьдчилан сэргийлэх арга хэмжээг үндэсний болон орон нутаг, салбар аж ахуйн түвшинд шинэлэг, үр нөлөөтэй тогтмол зохион байгуулах” талаар дурджээ.
Тэгвэл “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК ажилтнуудынхаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг, чадварыг сайжруулах, түгээн дэлгэрүүлэх, эрсдэлгүй ажиллах соёлыг төлөвшүүлэх зорилгоор “ХАБЭА-г эрхэмлэгч хамт олон-2019” тэмцээнийг зохион байгууллаа.
Тус тэмцээнд “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-ийн Зуухан цех, Түлш дамжуулах цех, Турбин цех, Цахилгаан цех, Химийн цех, Механик цех, Дулааны шугам сүлжээ, Дулааны хяналт хэмжүүрийн цех гэх мэт найман цехийн залуус баг болон гэрийн даалгавар, Компанид тулгамдаж буй ХАБЭА-н зөрчлийг арилгаж сайжруулах талаар төсөл бичих, ХАБЭА-н чиглэлийн асуулт хариулт, багийн ахлагчийн мэдлэг сорих, гал түймэр болон эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх ptjtu даалгавар биелүүлж, ур чадвараа сорин өрсөлдөв.
Тэмцээний даалгавар тус бүрт авсан онооны нийлбэр дүнгээр Химийн цехийн залуус түрүүлж шилжин явах цомын эзэд болцгоож, Турбин цех болон ДХХА-ийн цехүүд удааллаа.
ЗДТГ-ын Мэдээллийн төв
Сэтгэгдэл ( 0 )