ОЛОН ӨНГӨ: Монголд баячууд нь их унтдаг

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 06

Өглөө ажил руугаа хотын төвөөр алхаж очдог хүний хувьд анзаарснаа сонирхуулъя. Ерөнхийдөө үнэтэй унаа тэрэгтэй хүн эрт босдоггүй юм байна. Приус голдуу жижиг тэргүүд өглөөний зам сийрэг үеэр жирийлгэж байдаг. Тэд явган хүн ногоон гэрлээрээ гарч байсан ч зам тавьж цаг алдах тун дургүй. Сигнал, тоормоз хоёрыг чахруулна. Найман цагаас өмнө бол зам дээр бандгар жийп ховор доо. Түүнээс хойш ид түгжрэлийн үеэр өтгөрөөд ирдэг. Гэрлэн дохиогүй уулзвараар гарахад зогсож, өнгөрүүлнэ. Адгасан, яарсан юмгүй хээрийн амьтан шиг л мангайж байх.

Манай улс Азийн бусад орноо бодвол жийп ихтэй. Хөдөө гадаа явах, цаг уурын нөхцөл байдлаа тооцох, зиндаархах гээд том машинтай байх шалтгаан цөөнгүй. “Таван богд” групп жилд таван мянган Ланд-200 зарж байсан юм гэдэг. Үүнээс үзэхэд Улаанбаатар хотод тоогоороо приусны дараа ланд орох байх шүү. Тэгвэл яагаад өглөө эрт зам дээр жийп ховор байдаг хэрэг вэ. Нэгдүгээрт, эрт босоод яараад явж байна гэдэг ажил, улмаар албан тушаалтай нь холбоотой. Хувийн хэвшилд цагийн ажил хийдэг, эсвэл төрийн албаны доогуур тушаалтнууд өглөө ийн яаран явж байдаг байх даа гэж бодогддог. Харин бизнесээ хөл дээр нь босгоод зүгээ олчихсон, төрийн албанд дээгүүр алба хашдаг хүн гэрээсээ эрт гарч гүйгээд байдаггүй бололтой юм.

АНУ-ын тэрбумтан, Америкийг бүтээгчдийн нэг хэмээн алдаршсан Дэвид Рокфеллерийн “Дандаа завгүй яарч явдаг хүнд баяжих зав гардаггүй” гэсэн үг бий. Нөхрийн энэ үг хүнд зарагдаж амьсгаадаж явахын оронд өөрийнхөө бизнесийг хий гэсэн утгатай болов уу. Тэгвэл өөр нэг асуулт гарч байгаа нь манай дарга, баячууд яагаад гэрээсээ орой гардаг вэ юм. Магадгүй уламжлалын асуудал байж болно.

Ер нь Азийн соёлд эрт цагт  язгууртнууд урт ханцуйтай хувцас өмсдөг байсан нь ажил хийх ёсгүйг илтгэдэг байж. Хүрээний орос консулыг монголчууд “Орос дарга дандаа яарч явдаг” гэж гайхан ярилцдаг байсан тухай дурсамж бий. Угтаа манай ойлголтоор бол ноён хүн яарч явах нь зохисгүй л гэсэн санаа. Энэ уламжлал өнөө ингэж илэрч байгаа хэрэг. Гэрээсээ гарахад яарахгүй байна гэдэг чинь зөв амарч, гэр бүлдээ их цаг зарцуулж байна гэсэн үг. Тэгэхээр “Баяжигтун” л гэмээр байна даа.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(150.129.140.216) 2019 оны 12 сарын 21

ХҮЙТЭН ОРНЫ ХҮМҮҮС ЕРИНЬ НЭГ ИХ ЭРТ БОСДОГГҮЙ. ЭНЭ БОЛ ГАЗАРЗҮЙН БАЙРЛАЛ ЦАГ АГААРТАЙ ХОЛБООТОЙ ШҮҮ

0  |  1
irgen(202.9.47.23) 2019 оны 12 сарын 06

uul us gazarshoroo uhaj bayajsan nohduud dendvv olon bolson. yamarch bayalag bvteehgvi huwalznuud. mongold bayan hoosnii yalgaa ihsej bgan vnenshd. avilgal bol bvr haa saigvi bna. iim bhad uls oron hugjihgvilde.

0  |  0
Өөөөө(202.21.108.216) 2019 оны 12 сарын 06

Орой босох уруудахын цондон, удаан назгай нь ядуурахын шинж. Орчин үеийн амьдрал хурдан дээр тогтож байна. Манайд л цаг зогсдог, дэлхийн хөгжлөөс улам бүр хоцрогдож бна.

1  |  0
Hh(147.47.202.15) 2019 оны 12 сарын 06

Ene odoo yu bichsen yum bee huuhrhii min hahahhaa. Yu ch oilgosongui

0  |  1
zochin(103.57.95.24) 2019 оны 12 сарын 21

yu vc oilgsongui bi bayn bush jeeptei ch bish ghdee ataarhliin yum bichib bloltoi ataarhal ch hetsvv shu setgvvl ch guai

2  |  1
Irgen(202.9.40.63) 2019 оны 12 сарын 06

Баячууд чинь приус гэдэг запас машинтай бодсон шүү дээ

0  |  0
Lol(70.73.233.22) 2019 оны 12 сарын 06

Hun zarsan bayachuudaa duviilguud bgamu? Neg l oilgomjgui harin ch gadni bayachuud busdaas turuulj ajillaj eheldeg shd. Turiinhen ch tsagtaa irstgeedeg, yunda balairch noyon moyongooroo duudaad unav?

1  |  0
зочин(202.126.88.209) 2019 оны 12 сарын 06

. Монголчууд эртэч ажилсаг хүмүүс (байсан) . Баяндаа ч биш залхуудаа ч биш ажилгүйчүүд их болсон бүгд ажилтай болоод эртлэн эртлэн гарцгаадаг бол сайхнаа гэж боддог шүү. Тэр цагт улс орон минь сэргэж мандахсан даа

1  |  0
зочин(202.126.88.209) 2019 оны 12 сарын 06

. Монголчууд эртэч ажилсаг хүмүүс (байсан) . Баяндаа ч биш залхуудаа ч биш ажилгүйчүүд их болсон бүгд ажилтай болоод эртлэн эртлэн гарцгаадаг бол сайхнаа гэж боддог шүү. Тэр цагт улс орон минь сэргэж мандахсан даа

1  |  0
Top