Стресс тайлах шалгарсан 7 арга

2019 оны 12 сарын 12

Энэ долоон аргыг сэтгэл зүйчид өөрсдөө хэрэглэдэг гэдгийг юуны өмнө хэлье. Тэд бол жирийн бидний асуудлыг шийдэж өгөн, тайван амгалан байхад тусалдаг мэргэжилтнүүд билээ. Гэхдээ адилхан хүн юм болохоороо өөрсдөө стресст бас ордог.

1. Толгойдоо орсон бүхнийг бич

Сэтгэл зүйч, зохиолч Жон Даффи “Стрессээ тайлахын тулд би цаасан дээр юм бичдэг. Толгойд орсон бодол, хүмүүсийн харилцаа, бичих нийтлэлийнхээ санаа гээд л бүх юмыг бичээд л байдаг. Ингэж ажиллахад элдэв асуудлаас хөндийрч, толгой цэвэршин, стресс арилан, юмыг өөрөөр харж чаддаг болдог” гэж зөвлөж байна.

2. Хоол хий

Зохиолч, багш, сэтгэл зүйч Жеффри Самбер стрессээ тайлах өөрийн аргыг танилцуулж байна. “Стресстээд эхлэхээрээ би сайхан хоол идэх дуртай. Гэхдээ эрүүл хүнс, эсвэл урьд өмнө идэж үзээгүй шинэ хоол байх ёстой. Хоолны материалаа цуглуулах гэж дэлгүүрээр маш удаан хэснэ, сайтар сонгоно. Хоолоо хийхдээ ч аль болох удаан хийж, таашаалтайгаар иднэ. Тэгээд л Facebook хуудсандаа зургийг нь тавьж, найзууддаа гайхуулдаг”

3. Бүх булчингаа чангал

Америкийн сэтгэл зүйч Кевин Чэпмен стресстэй тэмцэхдээ алс тэртээ 1920 онд гарсан нэгэн аргыг ашигладаг. Их амархан арга. Маш их хүч гаргасны дараа бие сулардаг. Өөрөөр хэлбэл эхлээд 10 секунд бүх булчингаа чангал. Дараа нь биеэ суллаж, 20 секундийн турш булчин хэрхэн суларч байгааг мэдрэх хэрэгтэй.

4. Өөдрөгөөр хүлээж ав

Сэтгэл зүйч Сьюзен Краусс Уитбоурн стресстэй тэмцэх биш стресст орохоос урьдчилсан сэргийлэхийг хичээдэг хүн. “Ямар нэг стресстэй байдалд орлоо гэхэд нэгэнт болчихсон юмыг өөрчилж чадахгүй нь мэдээж. Гэхдээ та стресст хандах хандлагаа өөрчилж болно. Огт тоохгүй, өөдрөгөөр хүлээж ав. Муу зүйлийг сайнаар хүлээж авах нь стресст орохоос сэргийлэхээс гадна дараа нь дахин тийм алдаа гаргахгүй байх туршлага болж өгдөг”

5. Илүү дутуу юм бүү бод

Сэтгэл зүйн мэргэжилтэн Мартин Селигман ингэж зөвлөж байна. “Алгаа ташаад “Боль, би энэ талаар одоо бодохгүй” гэж өөртөө хэл. Бугуйндаа резин зүүгээд юм бодогдоод эхлэнгүүт өөрийгөө харваж болно. Эсвэл өөрийгөө чимх. Иймэрхүү зүйл хийх нь илүү дутуу бодол санааг зогсоож, асуудлыг хойшлуулж чаддаг болгодог. Ер нь анхаарлаа өөр юм хийн сарниулж, бодлоо цэгцэл”

6. Дуртай зүйлдээ 1 цаг гарга

Сэтгэл зүйч Эми Пшеворски “Цагийн хуваарьтаа өөртөө зориулсан цаг гаргаж, хүссэн юмаа хий. Ном унш, зураг зур, хоол ид, ер нь дуртай юмаа хий. Ажил, үүрэг хариуцлага гээд сэтгэл санааг чинь зовоох бүх юмнаас холд”

7. Сэтгэл санаагаа тогтворжуул

Өвөрмөц ч үр дүнтэй нэгэн аргыг Тони Бернхард санал болголоо. Уруулаа хэд хэдэн удаа дараад үз. Энэ хөдөлгөөн хүнийг маш хурдан тайвшруулдаг байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(197.234.221.170) 2019 оны 12 сарын 12

Сайн байцгаана уу ноёнтоон Бид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 7 52 89 40 37

0  |  0
Sugar(103.212.118.236) 2019 оны 12 сарын 12

Bayrlaa

0  |  0
Top