Нийслэлийн онцгой байдлын газраас өгсөн мэдээллээр өнгөрсөн долоо хоногт нийслэлд угаартсан тухай 12 өрхөөс дуудлага, мэдээлэл ирсэн ба 32 хүн эмнэлгийн тусламж авчээ.
Одоогоор нэг хүүхэд угаарын хийнд хордож, хэвтэн эмчлүүлж байгаа гэх мэдээллийг албаныхан өглөө.
Түүхий нүүрс түлэхгүй байх асуудалд хөдөлгөөнт хяналт шалгалтыг ирэх дөрөвдүгээр 1 хүртэл үргэлжлүүлэх юм. Нийслэлийн зургаан дүүрэгт сайжруулсан түлш түгээх 386 цэгийг цагдаагийн хяналт дор ажиллуулж байгаа юм.
Сануулахад, өнөөдрөөс /2020.01.13/ утаа мэдрэгчийг нийслэлийн зургаан дүүргийн 20 мянган өрхөд тараах ажлыг эхлүүлээд байна.
Сэтгэгдэл ( 0 )