Дулааны улирал эхэлж, айл өрхийн галлагаа багассан хэдий ч иргэд угаарын хийн хордлогод хордох тохиолдол цөөнгүй гарсаар байна.
Тухайлбал, өчигдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд нэг гэр бүлийн 6-37 насны зургаан хүн гэртээ угаартаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Түүнчлэн өнгөрсөн шөнө гэхэд нийт 17 хүн угаарын хийд хорджээ.
Иймд, иргэд угаарын хийн хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлж зуух, яндангийн бүрэн бүтэн байдлаа сайтар шалгах, насанд хүрээгүй хүүхдүүдийг энгийн галлагаатай байшинд хараа хяналтгүй орхихгүй байх, түлээ нүүрсийг зуухныхаа хүчин чадалд тааруулах, нэг дор хэт ихээр түлэхгүй байх, орой унтахдаа галлагаа хийсэн тохиолдолд зуухны хэсгээр утаа алдаж буй эсэхийг шалгах, угаар мэдрэгчийг унтраахгүй байх хэрэгтэй юм.
Сэтгэгдэл ( 0 )