СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт 10 хүн нэг дор угаартаж амиа алджээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 23

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт гуравдугаар сарын 23-ны 03:17 цагт тус дүүргийн зургаадугаар хорооны нутагт дэвсгэрт нэгэн айлд “Олон хүн угаартсан байдалтай нас барсан байна” гэх харамсалтай дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Урьдчилсан байдлаар найз нөхдийн холбоотой 29-55 насны 10 иргэн нэг дор угаартсан шинжтэй нас барсан, яндангийн хаалт бүрэн хаасан, утаа мэдрэгчгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа аж.

Иймд ард иргэдэд угаарын хийн хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, утаа мэдрэгч суурилуулж, түүний хэвийн үйл ажиллагааг тогтмол шалгах, зуух, яндангийн бүрэн бүтэн байдлаа сайтар шалгаж, хаалтыг бүрэн хаахгүй байх, орой унтахдаа галлагаа хийсэн тохиолдолд зуухны хэсгээр утаа алдаж буй эсэхийг шалгаж байхыг онцгойлон сэрэмжлүүлж байна. ЭХ СУРВАЛЖ: ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төв

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(59.153.112.16) 2024 оны 03 сарын 24

Оркууд ахуйн эрсдэл нэдгийг ч огт мэдэхгүйгээсээ болж амиа алдах юм, харамсалтай, гол нь ухаарах, сэхээрэх, мэдлэгтэй байхад анхаарвал соёлтой ч болчих талтай, ойлгохгүй дээ хөөрхий оркууд.

0  |  0
Зочин(149.159.175.150) 2024 оны 03 сарын 24

Хайран хүмүүсийн амь

0  |  0
н.ж(202.9.40.2) 2024 оны 03 сарын 24

Манай Монголчууд та бүгд энэ хэл яриагаа жаахан цэгцэлэх цаг болсон байна ...” Ааймаар ” аймаар ” мөн ” ёо ёо ” гэх мэт муу ёрын үг хэлдэгээ зогсоогооч ....Үг амьтай хэлсэн эзнээ дагадаг гэсэн ийми муу ёрын үг хэлдэгээ зогсоогооч....Ялангуяа олон нийтийн мэдээлэлийн хэрэглээр яридаг хэлдэг муу ёрын үгээ бүрэн зогсооно уу?

1  |  0
иргэн(103.57.94.104) 2024 оны 03 сарын 24

энэ архинаас болж галд шатна , усанд живнэ, барилга дээрээс унана, автын осолд орно, архи хэтрүүлж ууснаас үхнэ, бие биенээ ална!!! хятадууд биш энэ архи чинь монголчуудыг устгаж дууслаа

2  |  0
mnbvcб(176.66.87.78) 2024 оны 03 сарын 24

Дайн болж байгаа бишдээ

1  |  0
Top