Сүүлийн өдрүүдэд цаг агаар хүйтэрсэнтэй холбоотойгоор гэр хорооллын айл өрхүүд галлагаагаа эхэлжээ. Харамсалтай нь, сүүлийн хоёр хоногийн дотор 70 хүн угаартаж, эмнэлгийн тусламж авсан байна.
Энэ сарын 13-14-нд шилжих шөнө Баянзүрх болон Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт 38 иргэн угаартсан гэх дуудлага ирүүлсэн бол өнгөрсөн шөнө 32 хүн угаартаж, эмнэлгийн тусламж, зөвлөгөө авчээ.
Тухайлбал, нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны иргэн Б болон 4-11 насны таван хүүхэд угаартаж, бөөлжих шинж тэмдэгтэйгээр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хандаж, тусламж авсан байна. Цагдаагийн байгууллага үүссэн нөхцөл байдлыг шалган, угаартсан иргэний гэрт хэрэглэж байсан шахмал түлшнээс дээж аван, шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 7 )
утаа юу коив уу гэдэгтээ тулах нь уу да
угаартаад байгаа нөхдүүд бол хөдөөний аргал түлдэг айлууд байхаа, насаараа гэрт галаа түлээд амьдарч байгаа айлууд зүгээр л байна даг
Үхээд дууслаа утаагүй болох гэж
Агаарын температур , даралттай холбоотой байх талтай. Үлээгч сэнсний асуудлаар энэ асуудлыг багасгах боломжтой байж магад.
Дахиад л зааж өгөхгүй бол гал түлэхээ бас л мартчихжээ дээ. Бас зуны бороонд нороод янданд нь хөө нь бүр дагтаршчихсан байгаа. Янданг нь бас хөөлж өгөхгүй бол болохгүй нь дээ. Энэ гэр хорооллынхон ... гэж хэцүү арчаагүй нөхдүүд байх юмаа. Хүний төлөө гал үлээж газар гишгэж яваа юм шиг л байх юм.
түлшиндээ байна уу айлдаа байна уу манахйан ч бас хэцүү зуух тавьж галлана шүү дээ
henii tuluu amidraad bnadaa