Жил бүрийн хоёрдугаар сарын 11-ний өдөр Шинжлэх ухаан дахь эмэгтэйчүүд, охидын олон улсын өдрийн тэмдэглэдэг.
Энэ өдрийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2015 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн тогтоолоор бий болгожээ. Тогтоолд эмэгтэйчүүд, охидод боловсрол эзэмших, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулах таатай нөхцөлийг бий болгохыг засгийн газар, төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагуудад уриалжээ.
Сүүлийн жилүүдэд дэлхийн хамтын нийгэмлэг эмэгтэйчүүд, охидыг энэ салбарт татан оролцуулах үйл хэрэгт ихээхэн амжилт гаргасан ч тэд өнөө хэр энэ салбарт тодорхой хязгаарлалттай нүүр тулсан хэвээр байна. Судалгаанаас үзвэл, бакалавр, магистрын зэрэгтэй хүмүүсийн нийт 53 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бол шинжлэх ухааны докторын зэрэгтэй хүмүүсийн 43 хувийг эзэлдэг байна.
ЮНЕСКО-гийн мэдээллээр, дэлхий дахинд нийт судлаачдын 28.8 хувийг эмэгтэй судлаачид бүрдүүлдэг. Бүс нутгаар нь авч үзвэл, энэ үзүүлэлтээр Төв Ази /48.1 хувь/ тэргүүлдэг бол Латин Америк /45.4 хувь/, Арабын улсууд /39.8 хувь/, Төв болон Зүүн Европт /39.5 хувь/ удаалж байна.
Гэсэн хэдий ч боловсрол, эрүүл мэнд, нийгэм, хүмүүнлэгийн салбарт эмэгтэйчүүд давамгайлах байр суурийг эзэлж байна. Харин байгалийн шинжлэх ухаан, тоо, инженерийн ухаан, аж үйлдвэр, барилгын салбар дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувь бага аж. Нобелийн шинжлэх ухааны салбарын шагналын эздийн ердөө гурван хувийг эмэгтэй эрдэмтэд эзэлж байна.
Сэтгэгдэл ( 0 )