Улаанбаатар хотын чиглэлд явсан хоёр автомашин онхолджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 04

Орон нутгаас өчигдөр /2020.03.03/ Улаанбаатар хотын чиглэлд явсан хоёр ч автомашин онхолдсон осол гарчээ.

Тодруулбал, Завхан аймгийн Нөмрөг сумын Баянзүрх багийн Ганц модны доод билүү гэдэг газар, сумын төвөөс 10 км зайд Увс аймгийн Улаангом сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн М-ын “Приус 20” маркийн автомашин осолдсон байна.

Автомашинд дөрвөн хүн зорчиж явсан ба тэднийг Завхан аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Нөмрөг сумын Эрүүл мэндийн төвд хүргэжээ.

Мөн Баянхонгор аймгийн Өлзийт сумын II багийн Цагаан хөтөл гэдэг газар Баянхонгор аймгаас Улаанбаатар хот руу зорчиж явсан иргэн Д-гийн “Приус-10” загварын таван зорчигчтой автомашин автозамын зорчих хэсгийн хажуу руу онхолджээ. Ослын улмаас хүний амь эрсдээгүй ба иргэдийг Өлзийт сумын эмнэлэгт хүргэсэн байна.

Орон нутаг хоорондын замын зорчих хөдөлгөөнийг өчигдөр /2020.03.03/ нээсэнтэй холбоотойгоор аймгуудаас гарах автомашины хөдөлгөөн эрчимтэй нэмэгдсэн билээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top