Эрчүүдийн хэзээ ч өмсөх хэрэггүй 20 төрлийн хувцас

Ж.Сондор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 08

 

Сайхан харагдахын тулд заавал шинэ хувцас худалдан авах шаардлагагүй гэдгийг хүн бүр сайн мэднэ. Тэр дундаа зохимжгүй бөгөөд хэтрүүлэгтэй хувцас худалдан авах нь санхүүгийн алдагдалд оруулахаас гадна бусдад эвгүй сэтгэгдэл төрүүлэх өндөр магадлалтай. Бид энэ удаад ихэнх хүмүүст эвгүй сэтгэгдэл үлдээдэг эрчүүдийн 20 төрлийн хувцаслалтыг танилцуулж байна. 

1. Хэт их үнэртэн түрхэх хэрэггүй. Энэ нь таны хажууд удаан байх аргагүй болгоно.

2. Том логотой хувцас авахаас татгалз. Үүний оронд ямар ч бичиг, логогүй хувцас сонгох нь зүйтэй.

3. Хатгамалтай өмд өмсөх хэрэггүй. Энэ трэнд зөвхөн бүсгүйчүүдийнх гэдгийг санаарай.

 

 

4. Хэт богино футболк өмсөх нь таныг тийм ч таатай харагдуулахгүй.

5. Дөрвөлжин хоншоортой гутал. Энэ нь таныг тун тухгүй харагдуулах болно.

6. Шөвгөр хоншоортой гутал бүү өмс. Хэт хуучинсаг, эсвэл хэтрүүлэгтэй харагдах сул талтай.

7. Наалт бүхий гутал. Үдээсээ үдэж чадаж байгаа л бол үүнд дурлах хэрэггүй.

 

 

8. Хэт бариу өмд. Яг л ретузыг санагдуулам хэт бариу өмд өмсөх нь таныг яг л балетчин мэт харагдуулах болно.

9. Халаасан дээрээ хээтэй жийнс бүү өмс. Таныг мэдрэмжгүй, хааш яаш нэгэн мэт сэтгэгдэл төрүүлнэ. 

 

 

10. V хэлбэрийн хэт гүн ухлаадас бүхий футболк таны эрэгтэйлэг шинж чанарыг алдагдуулж мэднэ.

11. Хэт их тоноглолтой бүс үнэтэй хослолыг тань сүйрүүлж ч чадна.

12. Томдсон хувцас бүү өмс. Таны хувцас биед тань яг таарсан байх нь илүү зохимжтой.

13. UGG бойтог. Дулаан өвөлжмөөр байсан ч энэ төрлийн гутлыг сонгох хэрэггүй. Өөр олон сонголт бий шүү дээ.

 

 

14. Чокер зүүлт. Мэдээж энэ  зөвхөн бүсгүйчүүдийнх.

15. Дан биен дээр цамц өмсөх хэрэггүй. Харин үүн дотор футболк өмсөх нь илүү тухтай мэдрэмж төрүүлэх болно.

16. Гялтганаж гялалзсан цамцыг тайзан дээр гарахаас бусад тохиолдолд өмсөх гэж зүтгэх хэрэггүй.

17. Далавчны хээтэй хувцсыг хүүхдүүдэд үлдээ.

 

 

18. Унтлагын өмд гадуур өмсөх гэж зүтгэх хэрэггүй.

19. Сандаал дотуур оймс өмсөх нь зарим үед загварлаг харагдах нь бий. Гэвч энэ тухай бодох хэрэггүй. Үүний оронд битүү гутал сонгоорой.

20. Хоолны үлдэгдэл шүдэнд наалдах нь хүн бүхэнд л тохиолддог асуудал. Гэхдээ үүн дээр байнга анхаарч байгаарай.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top