УОК-ын 26 дугаар ээлжит хурал /2020.07.09/ боллоо. Засгийн газар байгуулагдаж, УОК-ын бүрэлдэхүүн шинэчлэгсэнтэй холбогдуулан хурлын эхэнд коронавируст халдварт цар тахлын нөхцөл байдал, гадаад улс орнуудаас иргэдээ татан авч буй ажиллагааны явц, тарваган тахал өвчин, үер усний гамшгийн байдлын талаар тус тус мэдээлэл сонсож, дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Ховд аймгийн Цэцэг, Жаргалант сумдад гарсан тарваган тахалтай холбогдуулан тавьсан хорио цээрийг үргэлжүүлж, орон даяар ард иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж ажиллахыг үүрэг болгов. Ус, цаг орчны шинжилгээний газраас өгч буй урьдчилсан мэдээгээр 7, 8 дугаар сард хур бороо элбэг байхыг анхаарч, холбогдох байгууллагууд байнгын бэлэн байдалд ажиллаж, ард иргэдийг мэдээллээр тогтмол хангахыг анхаарууллаа. Нийслэлд автозам, гудамж талбай дахь ус зайлуулах хоолойнуудын цэвэрлэгээ, арчилгааг нэгдсэн зохион байгуулалтаар хийж, шинээр барих шаардлагатай ус зайлуулах суваг, үерийн далангийн нэгдсэн зураг төслийг боловсруулж дараагийн хуралд танилцуулж шийдвэрлүүлэхийг НЗДТГ-ын холбогдох албан тушаалтнуудад даалгав.
Монгол Улс сард дунджаар 2400 гаруй хүнийг тусгаарлах байранд байршуулж байгаа бөгөөд энэ сард 11 удаагийн захиалгат нислэгэээр 3000 гаруй иргэнээ татан авахаар ажиллаж байна. 2020 оны 01 дүгээр сарын 28-аас хойш дэлхийн 44 улсаас 12,853 иргэнийг татан авсан байна. Одоо дэлхийн 55 улсад байгаа 9854 иргэн тухайн улс дахь төлөөлөгчийн газруудаараа дамжуулан эх орондоо ирэх хүсэлт гаргажээ. Иймд эдгээр иргэдээ бүгдийг татан авахын тулд татан авах ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарч, тусгаарлах байрны хүчин чадлыг нэмэгдүүлж, зочид буудал, амралт үйлчилгээний газруудыг дайчлан ажиллуулах нөхцөл боломжийг судлахаар боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 8 )
Tomilogdood udaagui shinehen shadar said gegdeh bolovch tord udaan ajilsan ter yu hiihee sain medej baigaa ni ilhen bn. Tuun shig hariutslagtai ys zuitei yu hiihdee meddeg hun tord garsan baharmaar.
УЛС ТӨРД АЖИЛЛАЖ БАЙСАН ТУРШЛАГАТАЙ ХҮН ГЭДГЭЭ БАТАЛЖ ТОЛГОЙ ӨВТГӨСӨН ОЛОН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЖ БАЙНА. БУСАД САЙД НАР Ч ГЭСЭН СОДБААТАР САЙДААС ҮЛГЭРЛЭН АЖИЛДАА ШАМДАН ОРВОЛ УЛС ОРНЫ МИНЬ ХӨГЖИЛ ДОРХНОО Л ХӨЛ ДЭЭРЭЭ БОСНО ДОО
Ерөнхий сайд маань шадар сайдаар зөв хүнээ сонгосон байна. Ноён нуруутай туршлагатай хүн гэдэг нь харагдаж байна. Ажлын амжилт хүсье.\n
Одоо гадаадад байгаа иргэдээ авч ирэх нь хамгийн зөв шийдвэр шүү.Шадар сайд маань хурдан ажлаа эхлүүлж байгаа нь үнэхээр авууштай санагдаж байна. Цаашдын ажилд нь амжилт хүсье\n
Шадар сайд маань улс төрд ажиллаж байсан туршлагатай гэдгээ үнэхээр харуулж байна даа. Ажлаа хүлээж авсан өдрөө л иргэдэд тулгараад байгаа цаг үеэ олсон хэд хэдэн асуудлуудыг шийдвэрлэлээ. Эхнээс нь цэгцлээд л байна даа. Цаашдаа илүү ихийг хийж бүтээгээрэй. Ажлын амжилт хүсье
Шадар сайд ажлаа авсан дариудаа хурдтай сайн ажиллаж байна. Мөн УОК-ыхан маш сайн ажиллаж байгааг ард түмэн бид харж байгаа билээ. Энэ цар тахал арилтал улам хичээж ажиллана гэдэгт итгэж байна. Мөн шинэ Шадар сайддаа ажлын амжилт хүсье.\n
Сайдын суудал хараад л инээд алдаад гүйдэг титэмт хатан эрүүл үү.бас сайд болоод энэ салбарыг яаж самарч мэдэмхийрэх болдоо.яамныхан хөөж байгаа сураг байсан уу
Сарангэрэлийн зохиол нямхүү эмчийн жүжиглэсэн дэлхийд байхгүй 21 хоног жүжгээ болиоч.