Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллежид малчин бэлдэх анги нээхэд хамтарч ажиллана.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Швейцарын хамтын ажиллагааны агентлаг, консулын газрын дарга Стефан Бурриг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарт хамтран ажиллах, тэр дундаа мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллежид малчин бэлдэх мэргэжлийн анги нээх талаар санал бодлоо солилцлоо. Мөн сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах цаашлаад Швейцарын сүү, бяслагийн үйлдвэрлэлээс жишээ авч эх орондоо нэвтрүүлэх зэрэг өргөн хүрээнд санал солилцлоо. Мөн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулж нягт хамтран ажиллахаар болов.
Швейцарын хамтын ажиллагааны агентлаг нь Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, шийдвэр, үйл ажиллагааг дэмжин ажилладаг. Тухайлбал, “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн нэгдүгээр шатыг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд хоёр дахь шатыг эхлүүлэхээр ажиллаж байна. Мөн “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийг хамтран хэрэгжүүлж байна.
Сэтгэгдэл ( 0 )