Нийгмийн даатгалын архив бүрэн цахимжлаа

2020 оны 09 сарын 23

Нийгмийн даатгалын тухай багц хуулиуд 1994 онд батлагдаж 1995 оноос хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээс хойш ажил олгогчид нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг нийгмийн даатгалын байгууллагад цаасан хэлбэрээр өгч эхэлсэн.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2006 оноос хойших тайланг нийгмийн даатгалын мэдээллийн санд байршуулсан. Харин 1995-2005 онд шимтгэл төлсөн ажил олгогч болон даатгуулагчийн шимтгэл төлөлтийн мэдээлэл нийгмийн даатгалын мэдээллийн санд бүрэн ороогүй байсан юм.

Тиймээс иргэн, даатгуулагч 1995-2005 онд ажиллаж, шимтгэл төлсөн мэдээллээ тухайн жилүүдэд ажиллаж байсан аймаг, дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтсийн архивын ажилтанд өөрийн биеэр хандан архиваас шүүлгэж лавлагаа авахад цаг хугацаа зарцуулж, хүндрэл, чирэгдэл учирдаг байсан.

Архивын баримт, бичгийг цахимжуулснаар энэ асуудлыг шийдвэрлэж байна. Нийгмийн даатгалын шинэчлэлийн хүрээнд 21 аймаг 9 дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн архивт хадгалагдаж буй цаасан баримт бичгийг цахим хэлбэрт шилжүүллээ. Ингэснээр нийгмийн даатгалын хэлтсүүд даатгуулагчийн өмнөөс мэдээлэл солилцдог болж, даатгуулагчийн шимтгэл төлөлтийн лавлагааг чирэгдэлгүй шуурхай авах боломж бүрдэж байгаа юм.

Ийнхүү архивыг бүрэн цахимжуулснаар иргэн, даатгуулагч архивын баримтаа чирэгдэлгүй шуурхай авах боломж бүрдэж байгаагаас гадна өөрийн шимтгэл төлж ажилласан жил, цалин орлогын мэдээлэлдээ тулгуурлан тэтгэврийн тооцооллоо хийх, нийгмийн даатгалын цахим хяналт сайжрах нөхцөл бүрдэж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Б.Эрдэнэгомбо (66.181.160.61) 2022 оны 07 сарын 30

пп82080817 регистрийн дугаартай Баттулгын Эрдэнэгомбын 2018-2022 оны нийгмийн даатгалын төлөлтийн лавлагаа авмаар байна.\n\n

0  |  0
Зочин(66.181.169.70) 2022 оны 05 сарын 08

1959 оноос хойш төрд ажилласан 8 жил цахим бүртгэлд ороогүй гээд ажилласан жилээс хасна гэдэг харъяа дүүргийн НДГ дээр очихоор архивт баримт байхгүй гэдэг, гэтэл дэвтэр дээр НД-ын улсын байцаагч тэр үед сар бүр цалин төлсөн дүнг бөглөж тамгалсан байдаг үүнийг яаж вэ НДГ-ын буруу бишүү байцаагч тайлан ирээгүй бахад бөглөдөг үү архиваа алдсан уу Эцэст нь иргэн хохирох нь зөвүү хариулт хэрэгтэй байна.\n

0  |  2
Top