ОЛОН ӨНГӨ: Баримт авна гэдэг чинь...

Админ | Zindaa.mn
2020 оны 09 сарын 25

Хэдийгээр гэртээ хоолоо хийгээд аваад гарахыг чухалчилдаг ч ажлын өдрүүдийн нэгээс, хоёр нь гадуур хооллох шаардлага гардаг. Манай ажлын газрын ойролцоо 10 орчим зоогийн газар бий. Харин тэдний ердөө ганц нь “E-баримт” өгдөг. Тиймээс л жаахан зайтай, очиход цаг хумсалдаг боловч хоолны амт нь боломжийн хийгээд аз таарвал баримт өгдөг рүү нь очихыг бодно. Гэхдээ сүүлийн 30 удаагийн тохиолдлоос 19-д нь баримт салгаж чадсан юм даа.

Ер нь баримт өгөхгүй байх арга их энгийн. Мэдээж, захиалгаа өгөөд тооцоогоо хийсэн хүн баримтаа асууж таарна. Үүний хариуд зоогийн газрын үйлчилгээний ажилтан “Гарахдаа ав” гэж хариулдаг. Ихэнх тохиолдолд мартаад эсвэл нэрэлхээд гараад явдаг юм. Тиймээс  нэг удаа эхлээд хоол, баримтаа аваад тооцоогоо хийх гэж оролдож үзтэл "Эхлээд тооцоогоо хийхгүй бол захиалга авахгүй" гэж сүрдүүлэг маягийн хариулт авч байлаа.

Баримт өгөхгүй байх өөр нэг арга бол “Баримт гарахгүй байна. Дараа орж ирэхдээ аваарай” гэж хариулах юм. Баримтаа авахын тулд дараа тэднийд орохоос өөр аргагүйд хүрч байна гэсэн үг. Ийм тохиолдолд тийшээ орохгүй олон хоносон бол “өр цайрч” байгаа хэрэг. Очлоо гэхэд баримтаа нэхэхээс эхлээд нүүр улайх юм байна шүү дээ. Хариуд нь үйлчилгээний ажилтан баахан баримт гаргаж ирж үнийн дүн ойролцоог нь өгдөг. Товчхондоо, тэр хүн намайг баримтаас мөнгө хожих эсэхийг тэрүүхэн тэндээ шийдээд байгаа юм. Тэнд үйлчлүүлдэг хүмүүсийн ихэнх нь төрийн байгууллагад ажилладаг.

Жишээ нь, ойр хавийн цагдаа, шүүгч, прокурор, дүүргийн ажилтнуудаас гадна татварын хэлтсийнхэн хүртэл үйлчлүүлдэг хэрнээ шаардлага тавьдаггүй. Магадгүй хямдралтай үйлчлүүлдэг болохоор баримтаа авах гэж оролддоггүй байж болно. Гэвч тэр нь тэдэнд ашигтай болохоос энгийн алба ажилтай хүмүүст тийм биш шүү дээ.

Ер нь НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш томоохон байгууллага, үйлчилгээний төв, дэлгүүрүүд л биш бол НӨАТ-ын баримтаа авах гэж үйлчлүүлэгч нь тэмцсээр л байна. Үнэхээр л нөгөө “Хэл амтай” нэгэн л биш бол барагтаа бол жижиг аж ахуй нэгжээс баримтаа салгана гэдэг нь чадвар шаардах ажил болчихоод байна шүү.

О.ГАНЖАРГАЛ

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bold(66.181.179.247) 2020 оны 10 сарын 02

TATVARIIN UTAS NI DUUDAAD AVAXGUI TEGSEN MURTLUU 500 TUG SHUUD SUUTGADAG MUUXAI LUIVRIIN GAZAR SHUU DEE. NOVSH

0  |  0
Зочин-2(64.119.23.90) 2020 оны 09 сарын 26

Нарийн яривал аль ч үйлчилгээний газар НӨАТ-ыг нэхэхгүй л бол өгөхгүй. Ялангуяа пиво зардаг гуанз нэртэй газруудыг хараарай, тэнд уусан пивондоо жаахан халсан хүмүүсийг бол бүр байлгаад унатал нь өгөөд мөнгийг нь сороод л, харин НӨАТ өгөхгүй загнаад гаргаж байгааг харж л суулаа. Тэгээд ариун цэвэр энэ тэр бол байхгүй, ширээний алчуур нь гэж шалны алчуур шиг өнгө зүсгүй юмаар арчсаны дараа өнөөх ширээнээс нь эвгүй үнэртэнэ... Байрных нь болон тэндэх ажилчдынх нь а/ц нь тааруухан. Энэ талаар хот дүүрэг анхаарах цаг болсныг хэлмээр бна. Энд тавих хяналт үгүйлэгдэж бна.

0  |  0
Зочин(202.126.89.7) 2020 оны 09 сарын 25

Татварын алба болон байцаагч гэж хүмүүс ажил хийхгүй л байна шүү дээ

1  |  0
Гүл(192.82.78.21) 2020 оны 09 сарын 25

Хороолол гэхгүй улс даяар яаг адилхан

2  |  0
(192.82.78.21) 2020 оны 09 сарын 25

Бодит үнэн. Эрэгтэй хүн, хүүхдэд бол бүр үгүй, бас царай зүс харнаа

2  |  0
(192.82.78.21) 2020 оны 09 сарын 25

Бодит үнэн. Эрэгтэй хүн, хүүхдэд бол бүр үгүй, бас царай зүс харнаа

3  |  0
Рамзай(64.119.27.1) 2020 оны 09 сарын 25

Үнэн бичжээ. Жишээ нь: 3,4-р хорооллын ”Бозолло” гэх дэлгүүр хямдралтай үнээр авах бол Е-баримт өгөхгүй баримт авах бол үндсэн үнээр нь ав гээд өгдөггүй л дээ. Иргэд ч гэсэн хямдрал зарлоасан юм чинь гээд баримт нэхэхгүй гараад явна. Угтаа бол хямдрал зарлаад хямдүнээр бараагаа өгсөн ч хамаагүй Е-баримт өгөх л ёстой шүү дээ. үүнийг татварын байгууллага яагаад мэдээгүй юм шиг суудаг юм бүү мэд.

3  |  0
Иргэн(66.181.189.178) 2020 оны 09 сарын 25

Татварынхан ажлаа хийдэггүй. Цалин авилга хүртэгсэд.

4  |  0
Top