Умард Дакота мужийн сонгуульд коронавирусээр нас барсан улстөрч "сонгогджээ"

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 04

Умард Дакота мужийн Төлөөлөгчдийн танхимын сонгуульд өнгөрсөн сард коронавирусний улмаас өөд болсон Девид Андаль сонгогджээ.

Умард Дакота мужийн наймдугаар дүүргийн сонгогчид түүний дурсгалыг хүндэтгэн санал авах хуудсанд нэрийг нь бичиж санал өгсөн байна.

Ингэснээр түүний нийт өрсөлдөгчөөсөө 35 хувиар илүү байжээ.

Өнгөрсөн аравдугаар сард наймдугаар дүүргээс мужийн Төлөөлөгчдийн танхимын сонгуульд нэр дэвших эрхээ авсан ч коронавируст халдварын улмаас удалгүй амьсгал хураасан юм.

“Энэ бол маш том хүндлэл байлаа. Хүү маань тэнгэрээс хараад баярлаж байгаа байх” гэж Девид Андаль улстөрчийн ээж Пет Андаль ярьжээ.

Хэдийгээр хүчинтэй саналд тооцогдохгүй ч Америкийн хэвлэлүүд энэ үйл явдлыг онцлон мэдээлж байна.

Девид Андалийг ирээдүйд АНУ-ын Конгрессын танхимд сонгогдох магадлалтай улстөрчөөр нэрлэгддэг байжээ.


Эх сурвалж: Huffington Post

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
unshigch(66.181.161.91) 2020 оны 11 сарын 04

manaihan turshaad uzwel um ma ni bad me hum burhan boloochiin ysiig ondolzuulsen hereg bolno biz ene t1 amerikuudaa gej..

0  |  0
Top