Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн “Дэнж”хорооллын нэгдүгээр гудамжинд оршин суух 22 настай, эмэгтэй А өнгөрсөн долоо хоногийн мягмар /2020.11.03/ гарагийн 17:00 цагийн орчим найзтайгаа уулзахаар гэрээсээ гараад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг гурав хоногийн дараа буюу 2020.11.06 өдрийн 15:40 цагт тус сумын Цагдаагийн хэлтэст хүлээж авсан байна.
Тэгвэл Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид сураггүй болсон А-г өнгөрсөн ням /2020.11.08/ гарагийн 10:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, тухайн өдрийн 11:00 цагт “Идэр”-ийн голын уснаас /гэрээс нь 1 км-ын зайтай, 1 метрийн гүнээс/ цогцсыг олж, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Сэтгэгдэл ( 0 )