Карантин гэдэг үг хэрхэн үүссэн бэ?

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 06

Хөл хорио буюу карантин гэдэг үг их эрт үүссэн юм. Тахал зэрэг өвчнөөс хамгаалахын тулд хүн төрөлхтөн хөл хорионы арга хэмжээ авдаг байлаа. Үгийн гарал нь Италийн quaranta giorni (40 өдөр). Левит, Гиппократ нарын бүтээлд карантины талаар дурдсан байдаг.

XIV зууны үед Венецэд ирсэн хөлөг онгоцнууд хотод халдварт өвчин оруулахаас сэргийлэн, боомтоос хол зайд 40 хоног зогсох ёстой байлаа. Венецээс 4 км зайд орших Лазаретто арлын дэргэд далайчид эрэгт буух зөвшөөрөл хүлээн, суудаг байжээ.

41 дэх өдөр нь хөлөг дээр эмч нар гарч, үзлэг хийн, боомтод орох зөвшөөрөл өгөх эсэхээ шийддэг байв. 40 хоногт өвдөөгүй бол эрүүл гэж тооцогддог. Харин халдвар илэрсэн бол эмчилдэггүй, Лазаретто арал дээр оршуулдаг байсан гэдэг. Венецийн халдварт өвчнийг тогтоон барих энэ арга маш үр дүнтэй байсан тул Европын олон улс, хот карантины аргийг хэрэглэх болсон байна.

Хөл хорионы дэглэм зөрчигсдийг тун хатуу шийтгэдэг. Женевт түүдэг гал дээр шатааж орхидог байжээ. Карантины үеэр хотоос гарахыг хориглодог, гарсан хүнийг буцааж оруулдаггүй байлаа. 1666 онд Европ даяар тахал гарахад Дербиширийн Эйам хот орчлон ертөнцөөс өөрсдийгөө бүрэн тусгаарлаж байсан түүхтэй. Дундад зууны үед халдвартай өвчтөнүүдийг тусгай арал, тосгонд бөөнөөр нь хорьж, эмчлэх ямар ч арга хэмжээ авдаггүй байв.  

Тахал өвчин 1347 онд анх Европт тарж, хүн төрөлхтний соёл иргэншлийг бүрэн өөрчилсөн юм. Дөрвөн жилийн дотор Европт 50 сая, дэлхийд 200 сая хүн тахлаар амиа алдсан байдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top