Малдаа яваад сураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 12 сарын 24

Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд малдаа явахаар гараад сураггүй болсон иргэнийг онцгой байдлын албаныхан эсэн мэнд оллоо. 

Тодруулбал, Эрдэнэдалай сумын Сангийн далай багийн “Хөөтийн шар хөхий” гэдэг газраас тус сумын харьяат, малчин Э /51 настай, эрэгтэй/ арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн 12:00 цагийн орчимд мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг өчигдөр /2020.12.23/ өдрийн 03:15 цагт аймгийн онцгой байдлын албанд ирүүлжээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, Сангийн далай багийн Хүрэн-Овоо гэдэг газар /гэрээс нь баруун урд зүгт 7 км зайтай/-аас иргэн Г-ын гэрээс эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(203.91.117.8) 2020 оны 12 сарын 24

сайн эр хүн ингэж явах хэрэгтэй жаргалаа эдлээд л

0  |  0
Top