ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 03

Өнөөдөр 2021.01.03. Энэ оны 3 дахь өдөр. Өнөөдөр билгийн тооллын 19.

Монгол эх оронд маань нар 08 цаг 42 минутад мандаж, 17 цаг 12 минутад жаргана.

Өнөөдөр Улаанбаатар хотод үүлэрхэг. Өдөртөө -26 хэм хүйтэн, шөнөдөө -32 хэм хүрч хүйтэрнэ.

Энэ өдөр Францын зохиолч, найруулагч Даниэль Томпсон, Америкийн жүжигчин, кино найруулагч, Оскарын хоёр удаагийн шагналт Мел Гибсон, Германы авто уралдаанч, Формула-1-ийн нисгэгч Михаэл Шумахер, Японы дуучин Аяка Үмэда, Их Британийн жүжигчин Флоренс Пью, Шведийн экологийн идэвхтэн Грета Тунберг зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1956.01.03: Жинин – Улаанбаатар чиглэлийн төмөр замын нээлтын ёслол Хятад, Монголын хилийн боомт Эрээн, Замын-Үүдэд болжээ.

1996.01.03-04: Авдрантын чанга дэглэмтэй хорих ангийн гяндангаас гурван хоригдол оргохдоо таван хүний амь насыг хөнөөжээ. Тэднийг оргосноос нь хойш 20 цагийн дараа баривчилсан байна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1959: Кубад хувьсгал ялжээ.

1961: АНУ Кубатай дипломат харилцаагаа таслав.

1977: Apple-ийн анхны компьютер гарчээ.

Өнөөдөр үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө.

Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, нялхсын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.

Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаарай.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top