ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 04

Өнөөдөр 2021.01.04. Билгийн тооллын 21.

Монгол эх оронд маань нар 08 цаг 41 минутад мандаж, 17 цаг 13 минутад жаргана.

Өнөөдөр Улаанбаатар хотод үүлэрхэг. Өдөртөө -27 хэм хүйтэн, шөнөдөө -31 хэм хүрч хүйтэрнэ.

Энэ өдөр Пуэрто Рикагаас гаралтай Америкийн мэргэжлийн боксчин Жон Руис, Америкийн жүжигчин, зохиолч Шарлин Йи, Английн хөл бөмбөгч Жеймс Милнер, Германы хөл бөмбөгч Тони Кроос, Италийн хөл бөмбөгч Альберто Палоски, Испанийн дуучин, жүжигчин Мария Исабель зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1920 — Александр Колчакийн “Оросын Дээд Захирагч” болон Дээд Ерөнхий Командлагч цолыг хураажээ.

1923 — «Правда» сонинд В.И.Лениний тэмдэглэлээс хэвлэжээ. Тэмдэглэлд Ленин бичиг үсэг үл мэдэх явдалтай тэмцэх тэмцлийг хүчтэй болгохыг уриалсан байв.

1943 — Америкийн «Тайм» сэтгүүл Оны хүнээр И.В.Жугашвилийг нэрлэжээ.

1948 — Мьянмар улс тусгаар тогтнолоо зарлав.

1951 — БНАСАУ-ын цэргүүд Хятадын сайн дурынхны дэмжлэгтэйгээр Сөүлийг дахин эзлэв.

1985 — Хойд Лондоны нэгэн эмнэлэгт дэлхийн анхны тээгч эх охин төрүүлжээ.

2016 — Саудын Араб, Бахрейн болон Судан улс Иранаас дипломат харилцаагаа таслав.

Өнөөдөр үс засуулвал өвчин ирнэ.

Энэ өдөр луу, бич жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Харин улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.

Хол газар явах бол зүүн зүгт мөрөө гаргаарай.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top