ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 05

Өнөөдөр 2021.01.05. Энэ оны тав дахь өдөр бөгөөд он дуустал 360 хоног үлдлээ.

Монгол эх оронд маань өдрийн наран 08:41 цагт мандаж, 17:14 цагт жаргана.

Өнөөдөр Улаанбаатар хотод -30 хэм хүрч хүйтэрч, үүлшинэ.

Энэ өдөр Олон улсын бойскаутын өдөр тохиож байгаа бол Хятадын Харбинд олон улсын Мөс, цасны их наадам эхэлж, АНУ-д Үндэсний шувуу хамгаалах өдөр, Энэтхэгт Гобинда Сингх гуругийн мэндэлсэн өдөр, Беларусьт Нийгмийн хамгааллын ажилтнуудын өдрийг тэмдэглэж байна. Өнөөдөр Таж Махалыг бариулсан Шах Жахан, Германы анхны холбооны канцлер Конрад Аденауэр, аюулгүй сахлын татуургыг зохион бүтээгч Кинг Кэмп Жиллет, Оскарын шагналт жүжигчин Роберт Дювал, сюрреалист зураач Ив Танги, рок хөгжимчин, дуучин Мэрилин Мэнсон, Холливудын жүжигчин, найруулагч, дуучин Брэдли Купер нар хорвоод мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

-1728 онэ энэ өдөр Хаванын их сургууль байгуулагдаж байжээ.

-1769 онд Жемс Уатт уурын хөдөлгүүртэй машиндаа патент авав.

-1914 онд “Ford Motor” компани ажлын найман цагийн хуваарь, өдрийн ажлын хөлсний доод хэмжээг таван ам.доллароор тогтоож, нэмэлт урамшуулал олгох журмыг нэвтрүүлж байжээ.

-1933 оны энэ өдөр Сан Францискод алдартай Golden Gate гүүрийн барилгын ажил эхлэв.

-1956 онд Зөвлөлтийн анхны Өмнөд туйлын цогц экспедиц Өмнөд туйлд буужээ.

-1993 оны энэ өдөр “MV Braer” газрын тос тээвэрлэгч хөөг онгоц осолдож, 84 700 тонн газрын тос асгарч байжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад идээ, ундаа элбэг олдоно.

Таны өнөөдрийн ажилд амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top