ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 06

Өнөөдөр 2021.01.06. Энэ оны зургаа дахь өдөр бөгөөд он дуустал 359 хоног үлдлээ.

Монгол эх оронд маань өдрийн наран 08:41 цагт мандаж, 17:15 цагт жаргана.

Өнөөдөр Улаанбаатар хотод үүлэрхэг, -29 хэм хүйтэн байна.

Энэ өдөр Дайнаас өнчирсөн хүүхдүүдийн дэлхийн өдөр, Алимны модны өдөр тохиож байгаа бол Ирак Зэвсэгт хүчний өдөр, Исланд өвлийн дунд үе буюу Йоль баяр, АНУ-д Технологийн үндэсний өдрийг тэмдэглэж байна. Өнөөдөр Францын үндэсний баатар Жанна д’Арк, агаарын бөмбөлөг зохион бүтээсэн Жак-Этьенн Монгольфье, домогот Трояг нээсэн археологич Хенрих Шлиман, Италийн хийлч Витторио Монти, зөгнөлт зохиолч Эрик Фрэнк Рассел, Италийн кино жүжигчин Адриано Челентано, “Pink Floyd” хамтлагийг үүсгэн байгуулагчдын нэг Сид Баррет, “AC/DC” рок хамтлагийн гитарчин Малколм Янг, Мистер Бин буюу Роуэн Аткинсон, Оросын загвар өмсөгч, жүжигчин Ирина Шейк нар хорвоод мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

-1896 онд ах дүү Люмерийн “Ла Сёота буудалд галт тэрэг ирлээ” киноны нээлт болж байжээ.

-1912 оны энэ өдөр Нью Мексико АНУ-ын 47 дахь муж болжээ.

-1929 онд Хенрих Химмлер СС-ийн тэргүүн болов.

-1943 онд Улаан армийн бие бүрэлдэхүүн мөрдөс зүүдэг болжээ.

-1992 оны энэ өдөр Уулын Карабахын Бүгд Найрамдах Улс тусгаар тогтнолоо зарлаж байжээ.

-2015 оны энэ өдөр Дэлхийтэй хамгийн төстэй Kepler-438b гараг (манай нарны аймгаас гадна орших) илрүүлж байв.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд эдлэл, идээ ундаа элбэг олдоно.

Таны өнөөдрийн ажилд амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top