ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 07

Өнөөдөр 2021.01.07. Энэ оны долоо дахь өдөр бөгөөд он дуустал 358 хоног үлдлээ.

Монгол эх оронд маань өдрийн наран 08:41 цагт мандаж, 17:16 цагт жаргана.

Өнөөдөр Улаанбаатар хотод үүлэрхэг, -24 хэм хүйтэн байна.

Энэ өдөр Япон Нанакүса но секкү буюу Долоон ургамлын баяр, Либери Анхдагчдын өдөр, Итали Далбааны өдөр, Камбож Хоморголон устгах явдлыг ялсан өдрийг тэмдэглэж байгаа бол Үнэн алдартнууд Христийн мэндэлсэн өдрийг тэмдэглэж байна. Өнөөдөр шуудангийн маркийн дизайнер, цагийн бүсийг санаачлагч Сэндфорд Фреминг, балетын бүжигчин Вера де Боссет, Холливудын жүжигчин Николас Кейж, Францын гутлын дизайнер Кристиан Лабутен, “Формула-1”-ийн долоон удаагийн дэлхийн аварга Люис Хэмилтон, хамгийн залуу дэхийн аварга Грегор Шлиренцауэр хорвоод мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

-1670 оны энэ өдөр Галилео Галилей Бархасбадь гарагийн хамгийн том дөрвөн дагуулыг нээжээ.

-1782 онд Америкийн хамгийн анхны арилжааны банк “Bank of North Korea” үүдээ нээв.

-1785 онд Францын иргэн Жан Пьер Франсуа Бланшар, АНУ-ын иргэн Жон Жеффристэй хамт Ла Маншийн хоолойг агаарын бөмбөлгөөр анх удаа туулжээ.

-1839 оны энэ өдөр физикч Франсуа Араго Парисын Шинжлэх ухааны академийн хурал дээр Дагер, Ньепсон нар дагеротипийг зохион бүтээсэн тухай зарлажээ. Энэ өдөр  гэрэл зургийг нээсэн гэж албан ёсоор үздэг.

-1953 онд АНУ-ын Ерөнхийлөгч Харри Трумэн АНУ устөрөгчийн бөмбөгтэй болсон тухай зарлаж байв.

-1965 оны энэ өдөр Индонез НҮБ-аас гарах болсоноо зарласан байна.

-1979 онд Вьетнамын хүчин Камбож дахь Пол Потын дэглэмийг нуран унагажээ.

-1989 оны энэ өдөр Японы угсаа залгамжлах ханхүү Акихито шинэ эзэн хаанаар өргөмжлөгдөж байв.

-2015 онд Парис хотноо “Charlie Hebdo” сонины редакц халдлагад өртөж, 12 сэтгүүлч, ажилтан  амиа алдаж, 11 хүн шархаджээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 Таны өнөөдрийн ажилд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top