ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 08

Өнөөдөр 2021.01.08. Энэ оны найм дахь өдөр бөгөөд он дуустал 357 хоног үлдлээ.

Монгол эх оронд маань өдрийн наран 08:40 цагт мандаж, 17:17 цагт жаргана.

Өнөөдөр Улаанбаатар хотод үүлэрхэг, -18 хэм хүйтэн байна.

Энэ өдөр Баяр баясгалангийн нян түгээх өдөр, Ромбон хээний өдөр, Дэлхийн эргэлтийн өдөр тохиож байгаа бол Грек Эмэгтэйчүүдийн баяр, АНУ Хөөстэй баннд орох өдөр, Армени Нугасны донорын өдрийн тэмдэглэж байна. Өнөөдөр нэхмэлийн машин зохион бүтээгч Жеймс Харгривс, Английн зохиолч Уилки Коллинз, Оросын анхны Олимпын аварга Николай Панин-Коломенкин, рок-н-роллын хаан Элвис Пресли, Японы ерөнхий сайд асан Жүничиро Коизүми, суут физикч, сансар судлаач Стивен Уильям Хокинг, Британийн рок дуучин Дэвид Боуи, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун, Испанийн хөлбөмбөгч, дэлхийн аварга Давид Силва нар хорвоод мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

-1828 онд АНУ-ын Ардчилсан нам үүсгэн байгуулагджээ.

-1851 оны энэ өдөр Францын физикч Жан Бернар Леон Фуко Дэлхий тэнхлэгээрээ эргэдэг болохыг баталж байжээ.

-1912 онд Африкийн Үндэсний Их Хурал байгуулагджээ.

-1926 онд Вьетнамын сүүлчийн хаан Нгуен Пхүк Винх Ты хаан ширээнд суужээ.

-1957 оны энэ өдөр Бобби Фишер 14 насандаа АНУ-ын шатрын аварга болж байв.

-1977 онд Москва хотод 37 минутын зайтай гурван бөмбөг дэлбэрч, долоон хүн амиа алджээ. Алан хядах ажиллагааг Армены салан тусгаарлах бүлэглэл үйлдсэн гэж үздэг байна.

 -1978 онд Иранд Исламын дайн эхэлжээ.

-2004 онд тухайн үед дэлхийн хамгийн томд тооцогдох “Queen Mary-2” усан онгоц далайд гарч байв.

-2020 оны энэ өдөр Ираны Тегеран хот орчим Украины иргэний агаарын тээврийн “Боинг 737” онгоц Ираны пуужинд оногдож сүйрсний улмаас 176 хүн амиа алдав.

Үс шинээр үргээлгэх буюу засуулвал нүд бүрэлзэн, улцайна.

 Таны өнөөдрийн ажилд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top