Олон хоногийн хөл хорио ямар олон хүнийг зорилгогүй, залхуу, ажил хийдүүлдгийг нь баталж өгснийг анзаарав уу. Гэрээсээ ажиллах нэрээр ажил оромдож, цалингаа бүрэн авч суудаг бүхэл бүтэн бүлэг ихэнх байгууллагуудад бий боллоо.
Хамгийн хортой нь ийм хүмүүс гэрээсээ ажиллах нэрээр бусдынхаа амжилтыг шимж суугаа. Хамт олны амжилт ч хойш татагддаг. Уг нь бол үдээс өмнө, хойно бус секунд долиор хэмжигддэг болсон орчин цагийн амьдралын хэмнэл, бодол оюундаа зорилгоо тодорхойлчихсон, чин сэтгэлээ ажлаа хийдэг хүмүүст асар их боломж олгож байгаа. Цахимаар ажиллах нь замын түгжрэлээс авхуулаад асар олон зүйлийг тойрч гарах боломж олгож, чөлөөт цаг урд урьдынхаас уртассан.
Энэ боломжийг ашиглаж чадах хүмүүс л хөл хорионы урт өдрүүдийг өөрт ашигтайгаар эргүүлж чадаж байна. Нэг ёсны өсөн дэвжих нэгэн том цонх үе тохиож байна гэсэн үг. Хүрэх зорилгоо тодорхойлоогүйн дээр залхууд идүүлчихсэн хойно, өөр хаачих билээ. Уг нь “Хүн зорилгогүй байна гэдэг гутамшиг, тэр дундаа залуу хүн завтай байна гэдэг бүр ч гутамшиг” гэж хаанаас юм гарч ирсэн нэг хэлц бий дээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )