ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 11

Өнөөдөр 2021.01.11. Энэ оны 11 дэх өдөр бөгөөд он дуустал 354 хоног үлдлээ.

Монгол эх оронд маань өдрийн наран 08:39 цагт мандаж, 17:21 цагт жаргана.

Өнөөдөр Улаанбаатар хотод үүлэрхэг, -14 хэм хүйтэн байна.

Энэ өдөр Дархан цаазат газар, үндэсний хүрээлэнгийн өдөр, Ажлын байран дахь тэгш байдлыг хангах олон улсын өдөр тохиож байгаа бол АНУ Тамхи эрүүл мэндэд хортойг сануулах өдөр, Япон Насанд хүрсний өдөр, Тунис Хүүхдийн баяр, Албани Бүгд Найрамдах Улсыг тунхагласан өдөр, Морокко Тусгаар тогтнолын өдөр, Микронез Кусаие Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэж байна.

Өнөөдөр Монголын эзэн хаан Мөнх хаан, Ромын эзэнт гүрний сүүлчийн эзэн хаан I Феодосий, АНУ-ын Үндэсний банкийг үүсгэн байгуулагч анхны сангийн сайд Александр Хамилтон, LCD-г нээсэн Швейцарын химич Алберт Хофманн, Нобелийн шагналт, Энэтхэгийн  эрдэмтэд Кайлаш Сатярти, Өмнөд Солонгосын жүжигчин, загвар өмсөгч Ким Ён Кван, Бразилын хөлбөмбөгч Родриго Хосе Перейра нар хорвоод мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

-1569 онд түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн анхны сугалааны тохирол Английн Гэгээн Полын сүмийн барилгад болж байжээ.

-1693 оны энэ өдөр Италийн Сицил аралд хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 60 мянга гаруй хүн амиа алдав.

-1787 онд одон орон судлаач Уильям Хершел Тэнгэрийн ван гараг гарагийн дагуулуудыг нээжээ.

-1922 онд анх удаа инсулиныг чихрийн шижингийн эмчилгээнд хэрэглэж эхэлжээ. Канадын иргэн 14 настай Леонард Томпсон инсулин хэрэглэсэн анхны хүн болж байв.

-1935 оны энэ өдөр Америкийн эмэгтэй нисгэгч Амелиа Эрхарт Номхон далайг туулах ганцаарчилсан нислэг үйлджээ.

-1962 онд Перу дэх Хуаскаран ууланд цасны нуралт үүссэний улмаас 4000 орчим хүн амиа алджээ.

-1963 оны энэ өдөр Лос Анжелес хотод анхны шөнийн клуб нээгдэв.

-1974 онд Кейптаун хотод Сью Розенковиц гэгч эмэгтэй зургаан ихэр хүүхэд төрүүлж, анх удаа бүх ихрүүд амьд үлджээ.

-2003 оны энэ өдөр АНУ-ын Иллинойс мужийн амбан захирагч ялын дээд хэмжээ авсан 150 хэрэгтэнд бүгдэд нь өршөөл үзүүлж байв.

-2011 оны Windows XP Service Pack 3 үйлдлийн системийг зогсоожээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулвал хэрүүл, тэмцэл ирнэ.

Таны өнөөдрийн ажилд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top