ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 12

Өнөөдөр 2021.01.12. Билгийн тооллын 29.

Монгол эх оронд маань нар 08 цаг 39 минутад мандаж, 17 цаг 22 минутад жаргана.

Өнөөдөр Улаанбаатар хотод цастай. Өдөртөө -14 хэм хүйтэн, шөнөдөө -29 хэм хүрч хүйтэрнэ.

Өнөөдөр Энэтхэгт Үндэсний залуучуудын өдөр бол Танзанид Занзибарын хувьсгалын өдөр.

Энэ өдөр Италийн кино найруулагч Лилиана Кавани, Японы зохиолч Харүки Мүраками, Францын жүжигчин Оливье Мартинес, Оросын жүжигчин, найруулагч Рената Литвинова, Английн модель Хизер Миллс, «Spice Girls» хамтлагийн дуучин Мелани Чисхолм зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1943.01.12: Монголын ард түмний хөрөнгөөр бүтээсэн “Хувьсгалт Монгол” танкийн бригадыг Улаан армид хүлээлгэн өгчээ.

2010.01.12: Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-ын анхны хэлэлцүүлэг Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн хүрээнд болов.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1945 — ЗХУ нацист Германы эсрэг өргөн цар хүрээтэй довтолгоог эхэлжээ.

1954 — II Элизабет хатан хаан анх удаагаа Их Британиас гаднах улс Шинэ Зеландын парламентын хуралдааныг нээв.

1991 — АНУ-ын Конгрессын хоёр танхим Ерөнхийлөгч Жорж Бушд Кувейт дэх Иракийн түрэмгийллийг зогсоохын тулд хүч хэрэглэхийг зөвшөөрчээ.

2010 — Гаитид газар хөдлөлтөөр 222570 хүний амь үрэгджээ.

Өнөөдөр үс засуулвал сүлд тэнэж одно.

Энэ өдөр хулгана, луу жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнүүд сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр ан гөрөө хийх, мал адгуус муулах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Харин хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.

Хол газар явах бол зүүн зүгт мөрөө гаргаарай.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top