ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2021 оны 01 сарын 13

Өнөөдөр 2021.01.13. Билгийн тооллын 30.

Монгол эх оронд маань нар 08 цаг 38 минутад мандаж, 17 цаг 24 минутад жаргана.

Өнөөдөр Улаанбаатар хотод цастай. Өдөртөө -16 хэм хүйтэн, шөнөдөө -25 хэм хүрч хүйтэрнэ.

Өнөөдөр Монгол Улсад Үндсэн хуулийн өдөр бол Того улсад Эрх чөлөөний, ОХУ-д Хэвлэлийн өдөр.

Энэ өдөр Энэтхэгийн анхны сансрын нисэгч Ракеш Шарма, Английн дуучин, жүжигчин Грэм Макферсон буюу Саггс, Америкийн жүжигчин, найруулагч Патрик Демпси, Английн жүжигчин Орландо Блум, Рут Уилсон, Австралийн жүжигчин Лиам Хемсворт, Канадын уран гулгагч, олимпын аварга Габриэль Дэйлман зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1992.01.13: Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлав.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлууд:

1957 оны энэ өдөр “Wham-O” компани тоглоомон нисдэг таваг гаргаж эхэлжээ.

1967 оны энэ өдөр Того улсад цэргийн эргэлт болов.

1970 оны энэ өдөр Биафра бууж өгснөөр Нигерийн иргэний дайн дуусжээ.

1988 оны энэ өдөр Тайванийн уугуул Ли Тэн Хуй Тайвань улсаас гаралтай анхны Ерөнхийлөгч болов.

1993 оны энэ өдөр Химийн зэвсгийн конвенцод гарын үсэг зуржээ.

Өнөөдөр үс засуулвал эрлэг лугаа учирна.

Энэ өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаарай. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Харин мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.

Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаарай.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top