ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 17

Өнөөдөр 2021.01.17. Билгийн тооллын 4.

Монгол эх оронд маань нар 08 цаг 35 минутад мандаж, 17 цаг 29 минутад жаргана.

Өнөөдөр Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө -15 хэм хүйтэн, шөнөдөө -23 хэм хүрч хүйтэрнэ.

Өнөөдөр дэлхийн улс орнуудаас Испанид Үндэсний баярын өдөр.

Энэ өдөр Их Британийн дуучин Пол Янг, Америкийн жүжигчин Жим Керри, АНУ-ын Тэргүүн хатагтай асан Мишель Обама, Нидерландын дижей Tiesto, Америкийн дуучин, жүжигчин Кид Рок, Францын жүжигчин Сильви Тестю, Оросын дуучин Митя Фомин, хөл бөмбөгч Дмитрий Кириченко, Америкийн жүжигчин, дуучин Зоуи Дешанел, сагсан бөмбөгч Дуэйн Уэйд, Шотландын дижей, продюсер Келвин Харрис, Украины мэргэжлийн богсчин, олимпын аварга Александр Усик зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1957 оны энэ өдөр БНМАУ, БНХАУ-ын Засгийн газар хоёр улсын хил орчмын бүс нутгийг зохистой, харилцан ашигтай ашиглах тохиролцоонд үндэслэн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйрын төлөөлөгчид БНМАУ-ын Чойбалсан хотын төлөөлөгчидтэй Хөлөнбуйрт хэлэлцээ хийхээр тогтжээ. Хөлөнбуйр аймгийн 350 мянган толгой малыг Чойбалсан хотын хил орчмын нутагт өвөлжүүлэх, Чойбалсан хотын дөрвөн хэсэг бэлчээрийн газрыг хятадын малчдад ашиглуулахаар санал нэгтэй шийдвэрлэжээ.

1958 оны энэ өдөр “Монгол-Хятадын иргэний агаарын тээврийн хэлэлцээ”-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зурав.

1967 оны энэ өдөр БНМАУ-Танзани улсын хооронд дипломат харилцаа тогтоожээ.

2012 оны энэ өдөр Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол судлалыг дэмжих сан байгуулах тухай зарлиг гаргасан билээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлууд:

1919 оны энэ өдөр Польшийн төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Игнаций Ян Падеревский тус улсын Ерөнхий сайд болжээ.

1920 оны энэ өдөр Зөвлөлт Орост цаазын ялыг албан ёсоор цуцлав.

1929 оны энэ өдөр Афганистаны эмир Инаятулла-хан тус улсыг дөнгөж гуравхан өдөр захираад төрийн эргэлтээр суудлаасаа буужээ.

Эл өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс засуулвал бие, эрхтний хүч сайжирна.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top