ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 18

Өнөөдөр 2021.01.18. Билгийн тооллын 5.

Монгол эх оронд маань нар 08 цаг 35 минутад мандаж, 17 цаг 30 минутад жаргана.

Өнөөдөр Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө -6 хэм хүйтэн, шөнөдөө -22 хэм хүрч хүйтэрнэ.

Өнөөдөр Тайландад Хааны зэвсэгт хүчний өдөр.

Энэ өдөр Америкийн жүжигчин, Оскарын хоёр удаагийн шагналт Кевин Костнер, Испанийн кино найруулагч, жүжигчин Фернандо Труэба, Их Британийн жүжигчин, Оскарын шагналт Марк Райлэнс, Америкийн жүжигчин Сара Гилман зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1943 — Ленинградын бүслэлтийг эвджээ.

1960 — “Ил-18” онгоц анх удаагаа нислэг үйлдэв.

1978 - Европын хүний эрхийн шүүх Их Британийг Умард Ирландын тусгаар тогтнолын төлөө шоронд хоригдсон хүмүүст зүй бусаар хандсан гэж үзэж, буруугаа хүлээх ёстой гэсэн дүгнэлт гаргажээ.

1983 — Баруун болон Төв Европт “Першинг” дунд зайн тусгалт пуужин байрлуулах тухай тушаалд гарын үсэг зурсан нь хүйтэн дайны эхлэл болов.

Өнөөдөр үс засуулвал эд, мал арвижна.

Энэ өдөр морь, нохой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Харин золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад таагүй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.

Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top