ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 19

Өнөөдөр 2021.01.19. Энэ оны 19 дэх өдөр бөгөөд он дуустал 346 хоног үлдлээ.

Монгол эх оронд маань өдрийн наран 08:34 цагт мандаж, 17:32 цагт жаргана.

Өнөөдөр Улаанбаатар хотод цэлмэг, -4 хэм байна.

Энэ өдөр “Кварк” аарцны дэлхийн өдөр тохиож байгаа бол, АНУ попкорны өдөр, Беларусь Аврагчдын өдөр, Бонэйр Багт наадмын дараах амралтын өдөр, Этиоп Тимкат буюу загалмайлах баяр, АНУ зэвсэгт талархах өдөр, Энэтхэг Кокборок хэлний өдөр, Исланд Эхнэр, нөхрийн өдрийг тус тус тэмдэглэж байна.

Өнөөдөр Францын зохиолч, аялагч Жак Анри Бернарден, Америкийн алдарт зохиолч Эдгар Аллан По, ган төмөр үйлдвэрлэх дамжлагын аргыг нэвтрүүлсэн Хенри Бессемер, галактикийн эргэлтийн тухай онолыг нотолсон одон орон судлаач Якобус Каптейн, Гитлерийн бие хамгаалагч, хувийн жолооч Эмиль Морис, Английн “Deep Purple” рок хамтлагийг үүсгэн байгуулагч Род Эванс, Олимпын хоёр удаагийн аварга, дэлхийн есөн удаагийн аварга, Европын 13 удаагийн аварга гимнастикийн тамирчин Светлана Хоркина нар хорвоод мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

-1649 онд Канадад анх удаа цаазын ялыг гүйцэтгэжээ. Тухайн үед 16 настай охиныг хулгайн хэргээр цаазалж байжээ.

-1728 онд Оросын эзэн хаан II Пётр Москва хотод шилжин, суурьшив

-1806 оны энэ өдөр Британи Сайн санааны хошууг эзлэн авчээ.

-1825 онд Хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах зориулалт бүхий төмөр савыг патентжуулжээ.

-1853 оны энэ өдөр Ром хотноо Жүзеппе Вердигийн “Трубадур” дуурийн нээлт болж байв.

-1903 онд анхны “Тур де Франс” дугуйн уралдааныг зохион байгуулах тухай зарлаж байжээ.

-1915 онд Жорж Клод неон гэрэл бүхий сурталчилгааны самбартаа патент авав.

-1938 оны энэ өдөр Америкийн “General Motors” компани дэлхийд анх удаа дизель хөдөлгүүрийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхэлжээ.

-1955 онд АНУ-ын Ерөнхийлөгч Дуайт Эйзенхауэр Цагаан ордонд дэлхийд анхны телевизийн хэвлэлийн бага хурлыг хийв.

-1966 оны энэ өдөр Индира Ганди Энэтхэгийн анхны бөгөөд цорын ганц эмэгтэй Ерөнхий сайд болж байв.

-1995 оны энэ өдөр Оросын цэргүүд Чечений нийслэл Грозный дахь Ерөнхийлөгчийн ордныг эзэлж байжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулвал өнгө, зүс сайжирна. 

Таны өнөөдрийн ажилд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top