Иргэдээс ДӨРВӨН ТЭРБУМ ТӨГРӨГ залилсан гэх хэргийг прокурорт буцаав

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 01 сарын 19

Орон сууцны урьдчилгаа нэрээр иргэдээс дөрвөн тэрбум төгрөг залилсан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлсэн “Нарны хүү, сарны охин” ХХК-ын захирал Д.Гүрсоронз нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж өнгөрлөө.

Улмаар хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь заалт /Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно/, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн/-ыг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад /Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан/ заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.Батбаяр, Д.Гүрсоронз,  Д.Одгэрэл нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байдаг.

Уг хэрэг нийт 456 орчим оролцогчтой бөгөөд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хоёр танхим болон онлайн хэлбэрээр хэргийн оролцогчдийг шүүх хуралд оролцуулах ажлыг тус шүүхийн тамгын газраас зохион байгуулж ажилласан байна.

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.161.8) 2021 оны 01 сарын 22

ene bol zohoin baiguulaltai zaliln ene nuhuduudec hohircon humuucin munguug zaaval tuluul shorond ybuulj bilohgui ehleed hohirol tuluul shorond ybah l um bol naadyyl chin tuluhgi shuu

0  |  0
зочин(66.181.160.106) 2021 оны 01 сарын 21

энэ буцаагаад байгаа шүүгч нь хэн бэ нэрийг нь мэдэж сайд руу нь уламжилъя. өмнөхийг нь ч бас зориуд буцааж цаг хожоод байгаа юм уу.

1  |  0
Даваа(66.181.161.106) 2021 оны 01 сарын 20

Хүний мөнгө эд хөрөнгийг залилан луйвардсан хүмүүс.г албадан ажил хийлгэж олсон орлогыг нь . .хохирсон хүмүүс.д өгдөг хууль гаргаачээ. Юугаа хийгээд байдгийн

0  |  0
Хохирогч(103.57.94.252) 2021 оны 01 сарын 21

энэ нэг гайтай луйварчдаас болж хайран 3жилийнхээ амьдрал цаашилбал ирээдүй минь асар их хохирол амсаж байна яаж мөнгөө лож авах юм бол бүү мэд

1  |  0
сэтгэгдэл(66.181.161.28) 2021 оны 01 сарын 21

энэ арай дэнднээ ийм олон хүмүүсийн амь амьдралаар тоглочихоод ингэж болохгүй ээ. дээрээс нь 3 жил шийдэгдээгүй ч гэх шиг энэ үйлдэл нь хууль хяналтын байгууллага сул учираас залилангын хэрэг газар авч байгааг идэрхийлж байгаа шүү дээ

2  |  1
Хохирогч(139.5.218.94) 2021 оны 01 сарын 21

Авлигалд идэгдсэн шүүх, аудитынхан олон хүний амьдрал нус нулимас зовлонгоор тоглож байна даа...одоо хэдэн жил болох вэ

2  |  0
хохирогч(66.181.161.61) 2021 оны 01 сарын 21

Бидэнд юу ч болсон одоо тэмцэхээс өөр гарц үгүй, Төр засаг шүүх нь шударга бус байдгийг бид харлаа.

2  |  0
Gerle (66.181.161.52) 2021 оны 01 сарын 21

shuuh uneher iimdee tulsiim gju. Bas hudaldagdsan ymshig

1  |  0
M(64.119.25.36) 2021 оны 01 сарын 21

Shuuh zasaglal hna bn aa

1  |  0
Рок(202.55.188.108) 2021 оны 01 сарын 21

Хууль цоорхойтой ял бага болхоор ийм новшнууд олширч байгаа юм шүү дээ.

3  |  0
Gursoronzon uh(202.55.188.33) 2021 оны 01 сарын 21

Mongoliin huuli, guuli bolj dee

3  |  0
Арч(202.179.25.246) 2021 оны 01 сарын 21

Арчаагүй шүүх засаглал сөнөтүгэй.

3  |  0
zochin(202.21.97.30) 2021 оны 01 сарын 21

pi.zdaa iimerhuu ilt oi;gomjtoi herguudiig shiidku olon jil bolj bn gdeg bol erduu l avilgal bn gsn ug, iimerhuu shuugchdiig shuud avilgatai temtseh gazart shalguuldag boloy sda

2  |  0
зочин (122.201.21.115) 2021 оны 01 сарын 19

НАРНЫ ХҮҮ САРНЫ ОХИН ГҮРСОРОНЗОН ЯА ЯА

0  |  0
Ajaa taij(202.9.46.205) 2021 оны 01 сарын 21

Kompaniih ni nerend ni durlaad hulihduulchihsan orkuud bol hohi nl bainshdee.

0  |  7
baatar(103.212.118.46) 2021 оны 01 сарын 20

archaagui shuuh

1  |  0
Top