ОЛОН ӨНГӨ: Цаг хатуу үеийн “Цагаан сар”

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 20

Амны хаалт, хөл хориотой аймшигт өвчинтэй тэмцсээр дэлхий нийт жил гаруй болж байна. Хятад улсад уг өвчин анх гарахад нь нэгэн эмч сануулж байсан ч түүний үгийг тоолгүй, “Цагаан сар”-аа тэмдэглэснээр өвчин хяналтаас гартлаа дэгдсэн. Үүний балгаар ноднин жил монголчууд ч уламжлалт баяр “Цагаан сар”-аа хөл хориотой, хүсэл хязгаартай өнгөрөөж байлаа.

Төр засгаас өвчний тархалтын өнөөгийн байдлыг харгалзан үзээд хөл хориог шат дараалан бууруулж байна. Гэвч өвчин бүрэн арилаагүй учраас дор бүрнээ халдвараас хамгаалахыг сануулсаар байгаа. Харамсалтай нь зарим худалдааны төвийг нээсэн эхний өдөр л хөл хөдөлгөөн асар ихээр үүсэж, зам дээрээ түгжирч эхэллээ. Зах, худалдааны төвүүдийг ажиллуулах хэрэггүй гэсэн үг биш. Гагцхүү дор бүрнээ бодолтой, хариуцлагатай байх нь чухал гэдгийг сануулж байгаа юм. Ноднин жил “Цагаан сар”-ын үеэр хөл хорио тогтоосноор жинхэнэ утгаараа гэр бүл, ойр тойрны баяр, уламжлалт зан үйл болж өнгөрсөн. Тэгээд ч энэ мэт цомхон хүрээнд тэмдэглэх нь олон өрхөд санхүүгийн дарамт болдог байдал арилсан.

Тиймээс энэ жил ч гэсэн хөл хорио тогтоосон, тогтоогоогүй цомхон хэмжээнд тэмдэглэх нь олон талын ашигтай байх бөгөөд хамгийн чухал нь цар тахлын тархалтыг дэвэргэхгүй, олон хүмүүс өвчлөхгүй байх юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (43.242.243.32) 2021 оны 01 сарын 20

Амьд явбал алтан аяганаас ус ууна гэдэг өвөг дээдсийн сургаал байдаг тэгэхээр энэ жил ч гэсэн бүгдээрээ тэвчиж өнгөрөх хэрэгтэй байхаа цаг сайхан болохоор олоноороо тэмдэглэж болно шүү дээ хайртай хүмүүсээ халдвараас хамгаалах хамгийн чухал

0  |  0
Top