ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 20

Өнөөдөр 2021.01.20. Энэ оны 20 дэх өдөр бөгөөд он дуустал 345 хоног үлдлээ.

Монгол эх оронд маань өдрийн наран 08:33 цагт мандаж, 17:33 цагт жаргана.

Өнөөдөр Улаанбаатар хотод цэлмэг, -5 хэм хүйтэн байна.

Энэ өдөр Оцон шувуудыг хамгаалах олон улсын өдөр, Хүлээн авах олон улсын өдөр, Цэвэр агаарт алхах өдөр, Музейд селфи зураг авах өдөр, Дэлхийг дулаацуулах өвлийн өдөр тохиож байгаа бол Азербайжан Бүх нийтийн уй гашуудлын өдөр, Кабо Верде Үндэсний баатруудын өдөр, Мали Зэвсэгт хүчний өдөр, Лаос мөн Зэвсэгт хүчний өдрийг тэмдэглэж байна.

Өнөөдөр Францын физикч Андре Мари Ампер, дэлхий дээрх анхны бүрэн цахилгаан зурагтыг зохион бүтээсэн, Японы инженер Кэнжиро Такаянаги, Оскарын шагналт жүжигчин Патрисиа Нил, “Guns N’ Roses” хамтлагийн гитарчин Трэйси Ганз, сансарт долоон удаа нийт 58 хоног, нэг цаг, нэг минут, 24 секунд ниссэн, задгай сансарт есөн удаа гарч, нийт 58 цаг, 18 минут өнгөрүүлсэн анхны сансрын нисгэгч Жерри Линн Росс, Монгол Улсын ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, “Take That” хамтлагийн гишүүн Гэри Барлоу, Бельгийн хаан Филиппийн гэргий Матилда нар хорвоод мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

-250 онд Ромын эзэн хаан Деций Христийн шашинтнуудыг мөшгөх тухай зарлиг буулгаж, Ромын Пап Фабианыг цаазалж байв.

-1661 онд Львов хотод Казимирын их сургууль, өнөөгийн Иван Франкогийн нэрэмжит Львовын үндэсний их сургууль үүсгэн байгуулагджээ.

-1841 оны энэ өдөр Британийн цэргүүд Хонконгийн эзлэв.

-1892 онд АНУ-д сагсан бөмбөгийн анхны тэмцээн болж байжээ.

-1944 онд Их Британийн Нисэх хүчин Берлин хот дээр 2300 тонн бөмбөг хаяж байв.

-1953 оны энэ өдөр тив алгасах стратегийн тийрэлтэт бөмбөгдөгч онгоц М-4 анхны нислэгээ үйлджээ.

-1961 оны энэ өдөр АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Кеннеди тангараг өргөж байв. Тэрээр хоёр дахь хамгийн залуу, анхны католик шашинтай ерөнхийлөгч гэж АНУ-ын түүхэнд үлджээ.

-1990 онд хуучнаар Зөвлөлтийн цэрэг Азербайжаны нийслэл Баку хотод орж ирэв. Энэ үйл явдлыг Хар нэгдүгээр сар гэж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

-2009 оны энэ өдөр АНУ-ын 44 дэх удаагийн ерөнхийлөгч Барак Обама тангараг өргөв. Тэрбээр анхны Африк гаралтай ерөнхийлөгч гэж АНУ-ын түүхэнд нэрээ мөнхлөн үлдээжээ.

-2018 онд Турк улс Сирийн хойд нутагт “Чидуун жимсний модны мөчир” цэргийн ажиллагааг эхлүүлж байв.

Үс шинээр үргээлгэх буюу засуулвал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ. 

Таны өнөөдрийн ажилд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
77777(202.55.191.205) 2021 оны 01 сарын 20

ЭНЭ ӨДӨР 12-Р САРЫН 22 НИЙ ӨДРӨӨС ХОЙШ ” ХЭДЭН МИНУТ ” -ААР УРТ БОЛСОНЫГ БИЧИЖ БАЙВАЛ ЯМАР ВЭ ?

0  |  0
Top