ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 21

Өнөөдөр 2021.01.21. Энэ оны 21 дэх өдөр бөгөөд он дуустал 344 хоног үлдлээ.

Монгол эх оронд маань өдрийн наран 08:32 цагт мандаж, 17:35 цагт жаргана.

Өнөөдөр Улаанбаатар хотод цэлмэг, -8 хэм хүйтэн байна.

Энэ өдөр Бие биенийгээ тэврэх өдөр, Ухаалаг хэллэгийн өдөр, Чимээгүй алхам, нууц харцны өдөр тохиож байгаа бол АНУ Хэрэмд талархах өдөр, Польш Эмээ нарын өдөр, Болгар Төрхөд туслах өдөр, Беларусь Инженерийн хүчний өдөр, Канад Квебекийн далбааны өдрийн тэмдэглэж байна.

Өнөөдөр АНУ-д хамгийн анхны уурын усан онгоцыг бүтээсэн зохион бүтээгч Жон Фитч, мэс заслын үеэр анх удаа мэдээ алдуулагч хэрэглэсэн шүдний эмч Хорас Уэллс, галт зэвсгийн зохион бүтээгч Жон Браунинг, Оросын сүүлчийн эзэн хааны зөвлөх, далдын ид шидтэн Григорий Распутин, Зөвлөлтийн цөмийн бөмбөгийн эцэг Игорь Курчатов, Францын алдарт загвар зохион бүтээгч Кристиан Диор, Испанийн дуучин Пласидо Доминго, “Spice Girls” хамтлагийн гишүүн Эмма Бантон нар хорвоод мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

-1854 оны энэ өдөр “”RMS Tayleur” усан онгоц Ламбей арал орчим осолдсоны улмаас 362 хүн амиа алджээ.

-1920 онд Дэлхийн нэгдүгээр дайны дүгнэсэн Парисын энх тайвны бага хурал өндөрлөв.

-1954 онд АНУ дэлхийд анх удаа “Наутилус ”цөмийн шумбагч онгоцыг далайд гаргаж байв.

-1960 оны энэ өдөр Мисс Сэм хочтой резус макак сармагчин бүхий “Little Joe 1B” сансрын хөлгийг Буд гараг руу хөөргөв.

-1960 онд Өмнөд Африкийн Холли Кантри жижиг хотод нүүрсний уурхайд осол гарч, 435 уурхайчин амиа алджээ.

-1976 оны энэ өдөр дуунаас хурдан “Конкорд” онгоц анхны арилжааны нислэгээ Лондон-Бахрейн чиглэлд үйлдэв.

-1981 онд Их Британид алдарт “DeLorean” спорт автомашиныг үйлдвэрлэж эхэлжээ.

-2003 оны энэ өдөр Мексикийн Колима мужид 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 29 хүн амиа алдаж, 10 мянга гаруй хүн орон гэргүй болжээ.

-2017 онд АНУ-ын 400 хот, дэлхийн 160 гаруй улсад эмэгтэйчүүдийн тайван жагсаал болж байв.

Үс шинээр үргээлгэх буюу засуулвал нас уртасна. 

Таны өнөөдрийн ажилд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top