ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 22

Өнөөдөр 2021.01.22. Энэ оны 22 дэх өдөр бөгөөд он дуустал 343 хоног үлдлээ.

Монгол эх оронд маань өдрийн наран 08:31  цагт мандаж, 17:36 цагт жаргана.

Өнөөдөр Улаанбаатар хотод цэлмэг, -6 хэм хүйтэн байна.

Энэ өдөр Үндэсний бахархлын өдөр, Дэлхийн холбооны өдөр тохиож байгаа бол АНУ Амьдралд баярлах өдөр, Польш Өвөө нарын өдөр, Их Британи Шувуу хамгаалах өдөр, Исланд Өвлийн дунд үе, Болив Олон үндэстний улс байгуулсан өдөр, Тажикстан Гаалийн ажилтнуудын өдөр, Герман Франц, Германы өдөр, Исланд Нөхрийн өдрийг тэмдэглэж байна.

Өнөөдөр рутени химийн элементийг нээсэн Оросын химич Карл Клаус, Францын зураач Франсис Пикабиа, НҮБ-ын гурав дахь ерөнхий нарийн бичгийн дарга, Бирмийн дипломатч У Тан, Нобелийн шагналт физикч Лев Ландау, Оросын зохиолч Аркадий Гайдар, АНУ-ын кино найруулагч Жим Жармуш, дэлхийн түүхэнд хамгийн олон гоол оруулсан, Бразилын  хөлбөмбөгийн хаалгач Рожерио Сени, Америкийн “Evanescence” рок хамтлагийн үүсгэн байгуулагчдын нэг Бен Муди нар хорвоод мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

-613 онд найман сартай Константиныг Константинополийн эзэн хаанаар өргөмжилж байв.

-1905 оны энэ өдөр Санкт-Петербургийн цуст ням гараг гэж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

-1946 онд АНУ-ын Тагнуулын төв газар Тануулын төв бүлэг нэртэй байгуулагджээ.

-1947 онд Холливудад “KTLA” анхны арилжааны суваг үйл ажиллагаагаа эхлүүлж байв.

-1973 оны энэ өдөр АНУ-ын Дээд шүүх бүх мужид үр хөндүүлэхийг хуулар зөвшөөрчээ.

-2005 онд Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Ким Кы Гван БНАСАУ цөмийн гүрэн хэмээн зарлав.

-2006 оны энэ өдөр Ево Моралес Боливын ерөнхийлөгчийн тангараг өргөж, тус улсыг тэргүүлсэн анхны  уугуул иргэн болж байжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулвал өвчин өчүүхэн ирнэ. 

Таны өнөөдрийн ажилд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top