ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 25

Өнөөдөр 2021.01.25. Энэ оны 25 дэх өдөр бөгөөд он дуустал 340 хоног үлдлээ.

Монгол эх оронд маань өдрийн наран 08:28  цагт мандаж, 17:41 цагт жаргана.

Өнөөдөр Улаанбаатар хотод үүлэрхэг, -14 хэм хүйтэн байна.

Энэ өдөр Оюутнуудын өдөр, Жаргалтай цасан өвгөний өдөр тохиож байгаа бол АНУ Эсрэг тэсрэг өдөр, Ажил хэргийн харилцааг сайжруулах өдөр, Энэтхэг Аялал жуулчлалын үндэсний өдөр, Индонез Хүнс, тэжээлийн өдөр, Египет 2011 оны Хувьсгалын өдрийг тэмдэглэж байна.

Өнөөдөр Словакийн алдарт сайн эр Юрай Яношик, “Colgate” компанийн үүсгэн байгуулагч Уильям Колгейт, улс төрийн хэргээр цөлөгдсөн анхны эмэгтэй Екатерина Брешко-Брешковская, Гүржийн ерөнхийлөгч агсан Эдуард Шеварднадзе, Оросын дуучин, жүжигчин Владимир Высоцкий, ганцаараа дэлхийг тойрон далайгаар аялсан анхны эмэгтэй Кэй Котти, Греммигийн шагналыг 15 удаа хүртсэн дуучин Алиша Кейс, Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин Ли Жүн Хо нар хорвоод мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

-1554 онд Бразилын зүүн өмнөд хэсэгт Сан Паулу хотыг байгуулж байжээ.

-1658 оны энэ өдөр Шинэ Амстердамын амбан захирагч теннис тоглохыг хоригложээ.

-1763 онд Оросын хатан хаан II Екатеринагийн зарлигаар Оросын эзэнт гүрний Зэвсэгт хүчний жанжин штаб байгуулагдаж байв.

-1878 оны энэ өдөр Нидерландын Лейдений их сургуульд дэлхийн анхны онолын физикийн тэнхим нээгджээ.

-1905 онд Өмнөд Африкт “Куллинан” хамгийн том очир эрдэнэс (3106 карат) олдож байв.

-1917 онд Ирландын тэнгист 3211 ширхэг алтан гулдмай тээвэрлэж явсан Английн “Laurentiс” хөлөг онгоц минад дэлбэрч, 350 хүн амиа алдав.

-1919 оны энэ өдөр Нью Йорк хотноо дэлхий дээрх хамгийн том буюу 2200 өрөө бүхий “Pennsylvania” зочид буудал нээгджээ.

-1924 онд Францын Шамонид анхны өвлийн Олимпын наадам эхэлж байв.

-1942 оны энэ өдөр Дэлхийн хоёрдугаар дайны явцад Тайланд улс АНУ, Английн эсрэг дайн зарлажээ.

-1955 онд Колумбын их сургуулийн эрдэмтэд 300 жилд нэг секундийн алдаа заадаг цөмийн цаг бүтээжээ.

-1990 онд Пакистаны Ерөнхий сайд агсан Беназир Бхутто дэлхийн түүхэнд албан тушаал хашиж байхдаа хүүхэд төрүүлсэн анхны ерөнхий сайд болов.

-1999 оны энэ өдөр Колумб улсад болсон 6.0 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас нэг мянга орчим хүн амиа алдав.

-2004 оны энэ өдөр АНУ-ын “Opportunity” хоёр дахь хөлөг Ангараг гараг дээр буужээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулвал өвчин эмгэг ирнэ . 

Таны өнөөдрийн ажилд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top