ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 26

Өнөөдөр 2021.01.26. Билгийн тооллын 13.

Монгол эх оронд маань нар 08 цаг 27 минутад мандаж, 17 цаг 42 минутад жаргана.

Өнөөдөр Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -21 хэм хүйтэн, шөнөдөө -31 хэм хүрч хүйтэрнэ.

Өнөөдөр Австралид Австрали улсын өдөр, Угандад Эрх чөлөөний өдөр.

Энэ өдөр Францын дуучин, жүжигчин Мишель Сарду, Оросын Ардын жүжигчин Лариса Луппиан, жүжигчин Наталья Вавилова, Канадын хоккейч Вэйн Гретцки, Португалын хөл бөмбөгч, дасгалжуулагч Жозе Моуриньо, Америкийн сагсан бөмбөгч Винсент Ламар Картер зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1936.01.26-нд Булан дэрсний постонд үүрэг гүйцэтгэж байсан хилийн манааг баргын морьт бүлэг дайрч, Ш.Гонгорын удирдсан цэргүүдэд цохигджээ. Энэ үеэр гарамгай гавьяа байгуулсан Шагдарын Гонгорт БНМАУ-ын баатар цол олгожээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1918 - В.И.Ленин Ардын Комиссаруудын Зөвлөлийн Орост хуанлийн шинэчлэл хийх тухай тогтоолд гарын үсэг зурав.

1980 - Израиль, Египет улс дипломат харилцаа тогтоожээ.

1986 - Угандагийн Үндэсний сэргэлтийн хөдөлгөөний тэргүүн Али Мандигаар удирдуулсан босогчид Тито Океллиогийн засгийн газрыг түлхэн унагав.

2004 - Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзай Үндсэн хуулиа албан ёсоор үзэглэжээ.

Өнөөдөр үс засуулвал ЖАРГАЛ ИРНЭ.

Энэ өдөр бар, морь жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнүүд сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр ан гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Харин нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.

Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаарай.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top