ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 27

Өнөөдөр 2021.01.27. Билгийн тооллын 14.

Монгол эх оронд маань нар 08 цаг 26 минутад мандаж, 17 цаг 44 минутад жаргана.

Өнөөдөр Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -25 хэм хүйтэн, шөнөдөө -35 хэм хүрч хүйтэрнэ.

Өнөөдөр Холокостын хохирогчдыг дурсах олон улсын өдөр. Дэлхийн улс орнуудаас өнөөдөр ОХУ-д Ленинградыг чөлөөлсний өдөр бол Туркменид Эх орноо хамгаалагчдын өдөр.

Энэ өдөр Их Британийн «Pink Floyd» хамтлагийн бөмбөрчин Ник Мэйсон, «Iron Maiden» хамтлагийн гитарчин Яник Герс, Кубын зохиолч, сэтгүүлч Педро Хуан Гутеррес, Америкийн жүжигчин Брижит Жейн Фонда, Норвегийн биатлонч Уле Эйнар Бьёрндален, Канадын уран гулгагч, олимпын аварга Эрик Рэдфорд, Америкийн дуучин Эшли Грэйс, Испанийн хөл бөмбөгч Кристиан Бикел, Италийн хөл бөмбөгч Стефано Петтинари зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1952 оны энэ өдөр БНМАУ-ын Ерөнхий маршал Х.Чойбалсан Москва хотноо Кремлийн эмнэлэгт эмчлүүлж байхдаа нас баржээ.

1987 оны энэ өдөр БНМАУ Америкийн нэгдсэн улстай дипломат харилцаа тогтоов.

2006 оны энэ өдөр Батлан хамгаалахын сайдаар М.Сономпил томилогдон ажиллаж эхэлжээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлууд:

1924 оны энэ өдөр В.И.Ленинийг оршуулжээ.

1944 оны энэ өдөр «Нэгдүгээр сарын аянга» ажиллагаагаар Лениградын бүслэлтийг бүрэн чөлөөлөв.

1945 оны энэ өдөр Польшт Освенцимын нацист хорих лагерийн хоригдлуудыг суллажээ.

1948 оны энэ өдөр АНУ-д магнитофон худалдаанд гарчээ.

1973 оны энэ өдөр Вьетнамд энх тайван сэргээж, дайн зогсоох Парисын хэлэлцээрийг үзэглэв.

Өнөөдөр үс засуулвал ЭД МАЛ АРВИДНА.

Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.

Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаарай.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top