ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 29

Өнөөдөр 2021.01.29. Билгийн тооллын 16. Монгол эх оронд маань нар 08 цаг 23 минутад мандаж, 17 цаг 47 минутад жаргана.

Өнөөдөр Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө -11 хэм хүйтэн, шөнөдөө -21 хэм хүрч хүйтэрнэ.

Өнөөдөр дэлхийн улс орнуудаас Молдавт Прокурорын ажилтнуудын өдөр.

Энэ өдөр Америкийн телевизийн хөтлөгч Опра Уинфри, Чехийн мэргэжлийн хоккейч, хаалгач Доминик Гашек, Бразилын хөл бөмбөгч Ромарио, Америкийн жүжигчин Хизер Грэм, Жастин Хартли, дуучин, жүжигчин Адам Ламберт зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1960 оны энэ өдөр БНМАУ болон БНАСАУ-ын хооронд шинжлэх ухаан, техникийн талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулагджээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлуудаас дурдвал:

1916 оны энэ өдөр Германы нисэх онгоцнууд Парис руу сүүлчийн дайралтаа хийжээ.

1927 оны энэ өдөр Англид анх удаагаа угаалгын өрөөтэй зочид буудал нээгдсэн байна.

1947 оны энэ өдөр Амир Шарифуддин Индонезийн Ерөнхий сайдаар томилогджээ.

1960 оны энэ өдөр анхны хиймэл бөөрийг бүтээв.

1992 оны энэ өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельциний худалдааны эрх чөлөөний тухай тушаал гарчээ.

Энэ өдөр үс засуулвал өвчин ирнэ.

Тахиа, могой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд элдэв үйлд хянамгай хандаарай. Эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Харин улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.

Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаарай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top