ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 01

Өнөөдөр 2021.02.01.  Билгийн тооллын 19. Монгол эх оронд маань нар 08 цаг 20 минутад мандаж, 17 цаг 50 минутад жаргана.

Өнөөдөр Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -21 хэм хүйтэн, шөнөдөө -29 хэм хүрч хүйтэрнэ.

Өнөөдөр Дэлхийн хижабын өдөр. Никарагуад өнөөдөр Нисэх хүчний өдөр бол Руандад Баатруудын өдөр, Унгарт Бүгд найрамдах улсын дурсгалын өдөр, АНУ-д Үндэсний эрх чөлөөний өдөр. 

Энэ өдөр Бангладешийн 12 дахь Ерөнхийлөгч Шахабуддин Ахмед, Аргентины хөл бөмбөгч Габриел Батистута, Шотландын хөл бөмбөгч Даррен Флетчер, Италийн хөл бөмбөгч Жузеппе Росси зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1919 - Америкийн Миссийн тэмцээн Нью-Иорк хотод анх удаагаа болжээ.             

1924 - Их Британи улс ЗСБНХУ-ыг хүлээн зөвшөөрөв.                    

1946 - Норвегийн улстөрч Трайгве Лиэ НҮБ-ын анхны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогджээ.                    

1964 - Алдарт "Бийтлз" хамтлаг АНУ-д анх удаагаа хит болсон "I Want to Hold Your Hand" дуугаа цацав.           

2009 - Исландын Ерөнхий сайдын суудалд суусан анхны эмэгтэй улстөрч Йоханна Сигурдоттир ижил хүйстэн гэдгээ зарлажээ. Тэрбээр олон нийтэд бэлгийн чиг хандлагаа нээлттэй зарласан анхны өндөр албан тушаалтан болсон юм.

2013 - Европын Холбооны хамгийн өндөр барилга болох "Шард" цамхаг Их Британийн Лондон хотод албан ёсоор нээгдэв.          

Энэ өдөр үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө.

Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй. Лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай. Хол газар явах бол зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top