Эрдэмтдийн зөвлөлөөс хөл хориог 14 ХОНОГООР тогтоох санал гаргалаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 02 сарын 01

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нар өнөөдөр /2021.02.01/ ОБЕГ-ын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл өглөө. 

Энэ үеэр Улсын Онцгой комиссын Шуурхай штабын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс хатуу хөл хориог 14 хоног тогтоох санал гаргалаа. Энэ талаар  тус зөвлөлийн гишүүн Д.Улам-Оргих "Энэ долоо хоногийн бямба гарагаас эхлэн 16 хоног хөл хориог тогтоох зайлшгүй шаардлагатай байна. Хоёрдугаар сарын 6-наас эхлэн 21-нийг дуустал хөл хорио тогтоох хэрэгтэй. Энэ бол цар тахлыг хянаад явах сүүлийн боломж. Хавар дулаарч, хүний хөдөлгөөн ихэсвэл хяналтаас алдана. Хөл хорио тогтоохгүй бол гуравдугаар сард эмнэлгийн ачаалал 3000 болж, дийлэхгүйд хүрнэ. Ингэвэл хүнд өвчтөнийг эмчлэх, гэрт нь хязгаарлах гэхчилэн олон улсын жишигт орно. Энэ үед нийт өвчлөгчдийн хоёр хувь нь амиа алдах тооцоолол бий. Хэрэв хөл хориог тогтоовол эмнэлгийн ачааллыг 1,000 орчимд барьж, нас баралтыг түвшинг бага байлгана. Үгүй бол байдал хүндэрч, цар тахал жинхэнэ утгаараа эхэлнэ" хэмээн ярилаа. 

Top