Өнөөдөр 2021.02.03. Энэ оны 34 дэх өдөр бөгөөд он дуустал 331 хоног үлдлээ.
Монгол эх оронд маань өдрийн наран 08:17 цагт мандаж, 17:55 цагт жаргана.
Өнөөдөр Улаанбаатар хотод цэлмэг, -12 хэм хүйтэн байна.
Энэ өдөр Чөлөөтэй хайрын дэлхийн өдөр, Голден ретриверийн олон улсын өдөр тохиож байгаа бол АНУ Сүйн бөгжний өдөр, Эмэгтэй эмч нарын баяр, Япон муу сүнснүүдийг үлдэн хөөх баяр, Иран Ээжүүдийн баяр, АНУ Хөгжим үхсэн өдөр, Сураггүй алга болсон хүмүүсийн дурсах өдөр, Вьетнам Коммунист намын өдөр, Мозамбик Баатруудын өдөр, Гондурас Суяпагийн Гэгээн Мариагийн баяр, Тайланд Ахмад дайчдын өдрийг тэмдэглэж байна.
Өнөөдөр Германы хөгжмийн зохиолч Феликс Менделсон, АНУ-ын анагаах ухааны дээд боловсрол эзэмшсэн анхны эмэгтэй Элизабет Блэкуэлл, Их Британийн 44, 46, 49 дэх ерөнхий сайд Роберт Солсбери, Германы зураач Хенрих Трюбнер, Хятадын зохиолч Лао Шэ, Австрийн яруу найрагч Георг Тракл, Оскарын шагналт, кино найруулагч Майкл Мичино, Германы хөлбөмбөгийн дасгалжуулагч, 2014 оны дэлхийн аварга Йоахим Лёв нар хорвоод мэндэлжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:
-1488 онд Португалийн аялагч, Бартоломеу Диаш Африкийн өмнөд цэг болох Сайн санааны хошууг нээсэн анхны Европ хүн болжээ.
-1783 онд Испани тусгаар тогтносон АНУ-ыг хүлээн зөвшөөрөв.
-1867 оны энэ өдөр Мүцүхито Японы эзэн хаанаар өргөмжлөгдөж, Мейжигийн эрин үе эхлэв.
-1931 онд Шинэ Зеландын Умард арал дээр хүчтэй газар хөдөлсний улмаас 256 хүн амиа алджээ.
-1958 оны энэ өдөр Бельги, Нидерланд, Люксембургийн эдийн засгийн холбоо болох Бенилюксийг байгуулах тухай гэрээнд гарын үсэг зуржээ.
-1966 он хуучнаар ЗХУ-ын “Луна-9” сансрын хөлөг Саран дээр зөөлөн буулт хийсэн, Сарны гадаргуун гэрэл зургийг авсан анхны хөлөг онгоц болов.
-1972 оны энэ өдөр Иранд хүчтэй цасан шуурга болсны улмаас 4000 хүн амиа алдав.
-1972 онд Саппоро хотноо XI өвлийн Олимпын наадам нээгдэж байжээ.
-2014 оны энэ өдөр Москва хотын дунд сургуулийн сурагч багш, хоёр цагдаад буудав. Энэ нь ОХУ-д сургуульд буун дуун гарсан анхны хэрэг болжээ.
Үс шинээр үргээлгэх буюу засуулвал өвчин ирнэ.
Таны өнөөдрийн ажилд амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )