Сар шинийн баяр дөхөж буй энэ үед иргэд баярын бэлтгэлээ нэгэнт хангаад эхэлжээ. Хүнсний захуудаар буузны мах, хэвийн боов, ааруул, чихэр базаасан улс дүүрэн. Тэнд хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхөж байна гэхэд хилсдэхгүй. Амны хаалтаас өөр хамгаалах хэрэгсэлгүй иргэд гараас гар дамжуулан худалдаа эрхэлсээр.
Сар шинэ болох гэж буйтай холбогдуулж коронавирусний дэгдэлт нэмэгдэх хандлагатай байгаа тул хөл хориог 14 хоног тавих саналыг эрдэмтэд гаргасан. Үгүй бол манайхан уламжлалт ёсоор айлаас айл хэсэж, золгуут хийсээр цар тахлыг хяналтаас алдаж мэдэхээр дүр зураг харагдаж байна. Бусдаас дор орохгүй гэсэн монгол хүний нэрэлхүү зан гэж бий. Сар шинээр бүдүүн хонины ууц, олон давхар өрсөн идээ, өмссөн дээл хувцас, өгсөн бэлгээрээ уралддаг болсон гэхэд хилсдэхгүй.
Цар тахал цахим болсноор тэр аархал огт хэрэггүй зүйл гэдгийг ойлгож эхэлж байна. Залуус Цагаан сарыг “шал дэмий баяр, боливол таарна” гэх нь ч элбэг болж. Зарим нь ч тэмдэглэхгүй өнгөрөөнө гэж дуулдах. Гэтэл олон зуун жил уламжилж ирсэн энэ баярын цаад нарийн утга учир гэж бий. Өвлийг өнтэй давж, урин хавартай золгож буй энэ баяраар ахмад настнаа хүндлэн золгох, угтах, үдэх ёс, мэнд усаа мэдэлцэх, уулзах баярлах олон ес заншил хадгалагдаж буй. Үүний цаана удмын мэдээллийг хадгалах, удам угсаагаа таньж мэдэх том философи явж байгаа юм. Орчин үеийн хүүхдүүд ах дүү, хамаатан саднаа бараг мэдэхээ байсан.
Энэ баяр тэднийг уулзуулж, ойртон танилцуулж байдаг. Тийм болохоор энэ баяраа үгүйсгэж марталгүй, дэвэргэж аархалгүй зүй зохис, утга учрыг нь алдагдуулахгүй тэмдэглэж баймаар. Цар тахал нэг л өдөр арилж бид уламжлалт Сар шинийн баяраа өргөн дэлгэр тэмдэглэх цаг удахгүй ирнэ. Монгол хүн амны билгээр гэдэг дээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 6 )
энэ жилдээ гадуур гаралгүй гэртээ шинэлээд ирэх жил өргөн тэмдэглээрэй манайхаан амьд явбал алтан аяганаас аршаан ууна
jungaanuud chini neg negendee mandarin belegldeg gesen tegeel boloo 1 joohon yeeven ideh baih,zarim ch barag tsagaan sar bolood baigaag anzaardagchgui gej bainale
ТИЙМЭЭ ЦАГААН САРЫН УТГА УЧРЫГ ОЙЛГООД, ГЭР ГЭРТЭЭ БУУЗАА ХИЙЖ ИДЭЭД ТЭМДЭГЛЭХ БҮРЭН БОЛОМЖТОЙ. АЙЛ ХЭСЧ ОГТ БОЛОХГҮЙ. ЦААНА ЧИНЬ КОРОНА ХАА САЙГҮЙ ЯВНА, ЭНД ТЭНДГҮЙ ОЛОН ХҮН ХАЛДВАР АВЧ БАЙНА, ҮҮНИЙГ ОЙЛГОНО УУ. КОРОНА ВИРУСЫГ НАМ ДАРЧИХААД ДАРАА НЬ ЗУНЫ Р УУЛЗАЖ УЧИРЧ ЗОЛГОЖ БОЛНО ГЭДГИЙГ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ШҮҮ....
Билиг дэмбрэл гэхээсээ хэрэглээний өрсөлдөөн болж хувирсан бараг монгол гэх утгаа ч алдсан байх сүүлдээ
Хамаатан саднаа мэдэхийн тулд цагаан сарыг тэмдэглэж золголт хий гэсэн байна. Энэ нь халдварыг нийтээр тархаах гамшгийн эсрэг гэмт хэрэн тул таталбар бичигчийг олж тогтоон шийтгэх хэрэгтэй.
Зөв хэлжээ